Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.БАЯРСАЙХАН:

- Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилтад нүхэн эвдрэл, ан цав, хагарал үүсэж, хучилтын тэгш байдал алдагдсан. Иймд авто замын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор ээлжит болон их засвар хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй.
Тус замын хучилт хууларч, үерийн усанд урсаж байгаа үндсэн шалтгаан нь Бичил хорооллын хойноос орж ирж байгаа уулын усыг зайлуулах суваг ажилладаггүйтэй холбоотой. Энэ жилдээ замыг нөхөн сэргээж, ирэх жилээс ус зайлуулах сувгийг хүчитгэхээс гадна зураг төслийг нь өөрчлөн, усыг баруун үерийн далан руу ордог байхаар голдирлыг нь тааруулахаар төлөвлөж байна гэлээ.








2018 онд их засвар хийсний дараа ингэж урсаа биздээ тэнэг цүнхчин минээ
Зайлцан сугны үс..