Наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн үед орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт уулын үер бууж, 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан. Эдгээр байршилд Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд:

-Өнөөдөр орсон бороо, үүнээс үүдсэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн хэлтэст 15 дуудлага ирсэн. Тухайлбал, автомашинтайгаа үерт урссан хоёр иргэн эмнэлэгт хүргэгдсэн, мөн 10 сартай хүүхэдтэйгээ хамт явж байсан гэсэн мэдээлэл ГССҮТ-аас өглөө. Энэ мэдээллийн дагуу хүүхдийг эрэн хайж, машин усанд өртсөн газраас нэг км орчмын зайд цогцсыг нь олсон. Үерт 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин өртсөн байна. Тиймээс эдгээр байршил, машинд нэгбүрчлэн самналт хийж байна. Түүнээс гадна үерт өртсөн байршилд хоёр иргэн цахилгаанд цохиулан нас барсан тухай дуудлага ирсэн. Эрэн хайх, аврах ажиллагааны явцад мөн үерт өртөж нас барсан хүний цогцос олдсон. Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагынхан зэрэгт нийт 700 орчим хүн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа, эсэхийг тодруулах, мөн аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байна хэмээв.









Улаанбаатар буюу алтан тэвшийн хөндий далай ёроол үерийн бүх зам мөр байдаг ,урсгал ус голтой Олон жил хур бороогүй байсан ч ус явсан урссан мөртэй газар буудаггүй Хатаж хуурайшсан ч хэзээ нэгэнт цагт аадар асгарч тэр зам усны мөрөөр үер үерлэх нь гарцаагүй гэдэг алсын хараатай монголчууд минь улам л ойрын хараатай болох юм Төр алсын хараа ярьдаг ч төрийн хийсэн үйл нь ойрын хараатай тул иргэд минь амь нас эд хөрөнгөөрөө төрийн ойрын хараанд өртөж хохиров
Үрэгдэж урсаж одсон бүхэнд харамсаж байгаагаа илэрхийлье Энд төрийн зөв бодлого дутагдсан Иргэд буруугүй Сүхбаатар Дорнод Өмнөговийг Хятадад зардаг тэнэгүүд л буруутай Сүхбаатар Дорнод Өмнөговьд сайхан хот сүндэрлүүлэн аюулгүй амьдрах боломжтой
Гал усний аюулаас иргэд өөрсдөө сэрэмжлэх үүрэгтэй шүүдээ.Өөрсдөө дураараа үер усны аман дээр мөн уул муулыг засаж буучихаад аюул тохиолдсон үер хэн нэгнийг буруутгаж доромжлөх юм.Үүнд төр засаг яагаад буруутай гэж.Иргэд хэний төлөө амьдраад бгаа юм
Хот суурин газар тун аюултай. Үер ус, гал зэрэг гамшиг тохиолдоход зайлах газар үгүй. Хөдөө бол үер явж байгаа газрыг хараад түүнээс зайлах холдох боломжтой