Нийслэлд их хэмжээний үер буусантай холбогдуулан Тээврийн цагдаагийн газраас зарим уулзвар, замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Тодруулбал өнөөдөр /2023.08.06/ үерийн голомтод сэргээн засах ажил явагдаж байгаа тул Хайлаастын уулзвар зүүн орох зам болон Дарь-Эхийн уулзвараас хойшоо орох уулзвар замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. 

Сэргээн засах ажил явагдаж дууссаны дараа замыг нээж хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах аж. Тиймээс иргэд зорчигч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.