Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Натурын зам дагуу 22 дугаар байранд урд шөнө буун дуу гарчээ.
Тодруулбал тус байрны нэгдүгээр орцонд 4 удаа буун дуу гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тун удахгүй мэдээлэл хийх аж.
Саяхан цахим орчинд тус дүүргийн оршин суугч тагтан дээрээсээ 4 удаа хий буудаж буй бичлэг тарж, цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг саатуулан хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлж байсан билээ.








O