Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлэгдсэн. 

Тэгвэл уг тохиолдлын шинжилгээнээс ген тодорхойлогдоогүй аж. Өөрөөр хэлбэл тарваган тахал биш гэж үзжээ. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төв: 

 - Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 2023.08.10-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-өөс молекул биологийн шинжилгээ /PCR/ хийсэн. Шинжилгээгээр өвчин үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул оношийг үгүйсгэлээ” гэж мэдээлжээ.