Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.БИЛЭГСАЙХАН:
-Өнгөрсөн хугацаанд 3371 албан хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж лаг шавар, хагшаасыг цэвэрлэх, гэрэлтүүлэг тавих, зам чөлөөлөх зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Үерийн дараа Монелын зам дагуу 2 метр гаруй өндөр лаг шавар, уулын хайрга дайрга бууж ирснийг 537 удаагин рейсээр 12.1 мянган тонн лаг шавар цэвэрлэсэн. Үерийн далан суваг дээд хэсэгтээ бөглөрснөөс үер үүссэн учир үерийн далан сувгийг хүчитгэж нээх арга хэмжээ авсан.
- Үер болсон бүсэд 1 сая орчим ам.метр талбайд ариутгалын таван удаа хийгээд байна, дахин ариутгана. Үерийн улмаас гудамж хорооллын зам дагуух 18 гэрэлтүүлэг эвдэрснээс 10 нь дахин ашиглах боломжгүй болсон.
- Онцгой комиссынхон үерт өртсөн айл өрхүүдээр орж, нэг бүрчлэн судалгаа хийгээд амьдрах нөхцөлөө бүрдүүлэхэд нэг өрхөд дунджаар 5 сая төгрөг шаардлагатай юм байна гэсэн дүгнэлт гарсан. Үерт 360 гаруй өрх өртсөн ба нэг өрхөд 5 сая төгрөг гэж тооцвол 1.6 тэрбум төгрөгийг энэ сарын сүүлчээр болох Баянзүрх дүүргийн ИТХ-д оруулж шийдүүлэхээр ажиллаж байна гэв.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!