Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж зам тээврийн ноцтой осол гаргажээ. Улмаар хохирогч нь нас барсан байна. Засаг дарга А.Ишдорж нь ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлээ өөрөө жолоодож явсан аж.

Хохирогч нь Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Ховд аймгийн харъяат иргэн Ц.Б гэгч  бөгөөд  "Хурд" шатахуун түгээх станцаас шатахуун аваад зогсох үед нь тамхи татна гэж автобуснаас буугаад ийнхүү автомашинд дайруулж нас барсан байна.