#Шууд: 1 дүгээр ангийн сурагчдын бүртгэл болон Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явцын талаар БШУЯ-аас мэдээлж байна…

Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-ЕБС бүр рүү тухайн сургуулийн хамран сургах тойргийн мэдээллийг явуулчихсан. Өөрөөр хэлбэл иргэн E mongolia руугаа ороод баталгаажуулахад л хангалттай. Урьдчилсан бүртгэлд хийгдчихсэн гэсэн үг.

- Хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдсэнээс 24 цагийн дараа бүртгэгдэнэ.  Цахимд шилжсэнээс 1 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. 

- 22 сургуулийн түрээсийн байрыг шийдвэрлэж, 10 мянга гаруй хүүхдийг сурах боломжтой. 21 сургуулийг энэ онд ашиглалтад орно. Ингэснээр 6000 гаруй хүүхдийн суудалтай. 

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.АМАРТҮВШИН: 

 - 1111 төв дээр мэдээлэл өгөх тусгай баг ажиллаж байна. Цахимд мэдээлэл оруулж буй эцэг эхчүүдэд мөн тусалж байна. ЕБС-д өнгөрсөн жил 39313 сурагч шинээр элссэн бол энэ жил 35866 зургаан настан буюу 3400 орчим хүүхдээр буурсан байна. Гэхдээ ерөнхий дүнгээр нийслэлийн ЕБС-иудын сурагчын тоо 20 гаруй мянгаар нэмэгдэнэ.

- Хамран сургах тойргоо тогтоох ажлын төлөвлөгөө гарсан. Боловсролын ерөнхий хууль батлагдсан. Хамгийн сайн сургууль бол тухайн хүүхдэд ойр сургууль байхаар анхаарч, төлөвлөн ажиллаж байна. Бичиг баримт хууль журмын дагуу байх гэдэг ганцхан шаардлага тавигдана. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл хэвийн үргэлжилж байна.