#Шууд: Хотын даргын нээлттэй сонсгол, ажлын тайлангийн талаар УИХ-ын гишүүдээс тайлбар авч байна
УИХ-ын гишүүн Э.БАТ-АМГАЛАН:
- Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд төдийгүй улс орон даяар үер усны асуудал тулгарч байна. Үерийн усны далангийн асуудлыг шийдвэрлэхэд 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгааг Хотын дарга хэллээ. Цаашдаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн багц хууль болгох шаардлага нэн тэргүүнд байна. Тиймээс хотоос сонгогдсон гишүүд 1,6 сая хүн амынхаа төлөө нэг зүгт харж ажиллах нь чухал байна.
- LPT төсөл бол нийслэлийн түгжрэлийг бууруулахад чухал хувь нэмэртэй. Яг энэ талаар Хотын даргын танилцуулга дээр дурдагдсангүй. Энэ асуудлыг УИХ дээр ярилцах хэрэгтэй.
- Нийслэлд өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн болон хувийн их, дээд сургуулиуд олноор баригдсан. Хувь гишүүний хувьд 40 гаруй мянган оюутнуудыг хотоос гаргах асуудлыг онцын шаардлагагүй гэж бодож байна. Харин үүний оронд метро барих, тойрог замуудтай болох асуудлыг нэн тэргүүнд шийдэх асуудал.
- БЗД-ийн хувьд Ханхэнтий уулын салбар, Улиастай, Сэлбийн гол манай дүүргээр дайрдаг. Тиймээс үерт нэлээн их өртлөө. Гэхдээ үүнд газар олголтоос гадна иргэдийн ухамсарын асуудал их. Үерийн ам, өндөр хүчдэлийн аманд буучихдаг эсвэл үерийн амыг хааж шороо асгаад байшин барьчихдаг. Хотын хөгжил хүний хөгжилтэй холбоотой. Ирэх жилүүдэд хүний хөгжил, амь насны асуудлыг шийдэх нь зөв.
- 1642 архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байна. Хуучин 70 хувьд нь барилга бариад 30 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөдөг байсан бол одоо 40 хувьд нь барилга бариад 60 хувьд нь ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барих зэргээр төлөвлөж байгаа юм байна. Энэ бол цаашдаа УИХ дээр хууль болж гарах байх.







Дахиж сонгогдох гэсэн нөхөр байна.Олон зуун машин түгжигдэж ажлаа алдаж хэдэн тэрбумаар хохирч байх нь буруу биш үү.Дандаа этгээд юм санаачилдаг нөхөрийг дахиж бүү сонго.
Зарим нэг боломжийн шийдэл ярихаар олонд таалагдах гэж энэ мэт улстөрч нэртэй зарим нэгэн попорч нурааж ажил урагшлуулдаггүй явдал бүр газар авлаа. Энэ мэт нусан журуудыг улстөрөөс зайлуулах хэрэгтэй.
Ene metiin mangaruud uhaantai hsragdah gej solioroh hereggyi ih deed surgyyliudiig hotiin tuvuus garval tygjrel medeej buurna symya hooson ygeer huuraagyi bol harj l baihaas