#Шууд: Бөхийн салбар хорооноос наадмын бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж байна…
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:
- Үндэсний их баяр наадмын тухай хууль болон үүнтэй нийцүүлж гарсан дүрэм журмуудаар Үндэсний их баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хуультай. Нийт 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Өнөөдөр хариу ирлээ. Харамсалтай нь нэг бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна. Тухайн бөхөд мэдэгдэнэ. Дараа нь Б сорьцоо шинжилгээнд хамруулах эсэхээ шийднэ.
- Өнгөрсөн хугацаанд сэргээшийн шинжилгээний талаар олон мэдээлэл цацагдлаа. Эдгээр мэдээлэлүүдэд хариулт өгье. 32 шинжилгээ нь долоодугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шинжилгээнд орж эхэлсэн. Үүнээс 10 хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 27-нд эхний хариу ирсэн. Үүнээс хойш эргэлзээтэй шинжилгээний хариуг дахин дахин нягталж эцсийн хариу өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 21-нд ирсэн.
- Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон буюу метанолон гэх бодис илэрсэн гэх урьдчилсан хариу ирсэн. Дараагийн шинжилгээний зардлыг тухайн бөх өөрөө хариуцна. 2003 онд Баяр наадмыг хуульчилж, өнгөрсөн жил шинэчилсэн. Олон улсын зарчмын дагуу тамирчдад хариуцлага тооцно.
- Сэргээшийн шинжилгээ баяр наадмын төсөвт багтдаггүй. Хэрэв илүү мөнгийг нь төлчихвөл хурдан хугацаанд гарах боломжтой. Шинжилгээг авахдаа Тагнуулын Ерөнхий газар болон АТГ-ын ажилтнуудыг байцуулж авсан. Цаашдаа энэ тал дээр анхаарна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!