Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаас тодруулж байна.
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:
- Өнгөрсөн 25 жилийн газар олголтын мэдээллийг буюу үе үеийн нийслэл болон дүүргийн Засаг дарга нарын олгосон газрын мэдээллийг shilen.gov.mn сайтад машинд уншигдах байдлаар оруулсан. Өнгөрсөн 7 хоногт тэдгээр газрууд дээр ямар компани барилга барьсан, тэр барилгыг нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээж авсан бэ гэдгийг ил болголоо.
- Тухайлбал, S outlets дэлгүүрийн барилгыг гэхэд л Барилгын байгууламжийн улсын комисс хүлээж авсан. Энэ комиссыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн дарга нь ажиллаж байсан жишээний. Тухайн дарга төлөвлөгөөгөө зөрчөөд хүлээж авсан гэсэн үг. Цаашид олон нийт хяналттай болсноор хууль зөрчиж газар олгохгүй, түүн дээр хууль бус барилга барихааргүй болж байна.
- Нийслэлийн багц хуулиудыг батлаж чадвал, хотын даргын гаргасан шийдвэрийг хуулийн байгууллага мөрдөх боломжтой болно. Ингэснээр нийслэл бие дааж хөгжинө.







Amidralaas tasarhai hooson huuli tarisaar 30jil bolloo huuli yariad hugjdug bol hugjihuur bolson ene metiin alia salbadai nuud l uls ornii hugjild teeg bolj luivarchdiin gar hul bolj baina