Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 845 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;
- “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтан “Б” нь бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;
- “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Э” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: АТГ








ҮЕ ҮЕИЙН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДАРГА НАРЫН АВИЛГЫН ХЭРЭГ АТГ- МЭДЭЛД ЗАМХАРДАГ ГЭХЭЭР АТГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ ТУСЛАА,!!!
Энхболд Энхбаяр Элбэгдорж Эрдэнэ хэн нь вэ
Нэрсийг нь ил болговол зүгээр дэ
Нэрийг нь Нууж байгаад тохироо хийж шааасан мөнгөнөөс нь цавждаг гарууд ш дээ..
Нэрийг нь ил тод бичээч хэрэг хийхдээ ичээгүй юмыг юуг нь нуудаг юм.
Гэмт хэрэгт холбогдсон ялангуяа яллагдагчаар татагдсан нөхөдийн нэрийг бичиж байлдаа,шүүхээр хэрэг биш болвол нөгөө Доржын асуудал гэми хэрэгийн бүрэлдүүнгүй боллоо гээд л эргээд тайлбарлачихана биздээ, ер нь хувь хүн нэр нүүрээ бодохгүй гэмт хэрэг өдүүлэж байхад манайхан дундаас нь нэг их сүржигнэж хүний нэр алдар гэж салбагнах хэрэг юу байнаа
Зөв хийхдээ ичээгүй хүний нэрийг нууцлаад яахаа дээ
Энэ зөв шүү нэрийг. нь бүрэн бичиж бай...у