Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ) төрийн бус байгууллага жил бүрийн Залуучуудын Иргэний Нийгмийн чуулганыг зохион байгуулдаг. 2015 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдсан тус чуулган энэ жил 9 дэх удаагаа Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
Залуучуудыг асуудал дагуулсан нийгмийн эмзэг бүлэг бус бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч асар их хүч, түншлэгч гэдгийг нийгэмд таниулах, Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах зорилготой тус чуулга энэ жил “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” сэдвийн дор зохион байгуулах аж.
Чуулган нь залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан ХЭЛЭЛЦЭХ, шийдвэрлэх арга замыг ЭРЭЛХИЙЛЭХ ОРОН ЗАЙ болох бөгөөд чуулганаар асуудлыг шийдвэрлэх НӨЛӨӨЛЛИЙН үйл ажиллагаа өрнөх юм.
Чуулган нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
● Үндэсний хэмжээнд залуучуудын оролцоог хангаж, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргаж, бодит үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх талбар болно.
● Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг бодит мэдээлэл, судалгаан дээр үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлно.
● Чуулганы сэдэв, агуулга, зохион байгуулалтыг тодорхойлохдоо Монголын Залуучуудын Эвслийн гишүүн байгууллагуудын оролцоог ханган гишүүдийг чадавхжуулж, хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нь бэхжүүлнэ.
● Чуулганы илтгэгч, чиглүүлэгч, оролцогчдыг сонгохдоо төр, иргэний нийгмийн байгууллага, хүн амын бүлгүүдийн төлөөллийн тэгш оролцоог хангана.
● Улс төрийн нам, бизнесийн явцуу ашиг сонирхлоос ангид байна.
● Чуулганы өнгө төрх, зохион байгуулалтыг тодорхойлоход техникийн дэвшил, залуучуудад хүрэх орчин үеийн арга хэрэгслийг ашиглана.
● Залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд төртэй хэрхэн хамтран ажиллаж буй талаарх сайн туршлагыг хуваалцаж, түгээн дэлгэрүүлнэ.
● Чуулганаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг жил бүр ээлжит Чуулганд тайлагнана.
Мөн чуулганаар залуучуудын талаарх албан ёсны бүтцийг үр дүнтэй ажиллуулах, салбар дотроо болон салбарын хоорондын харилцаанд залуучууд, тэдний төлөөллийн байгууллагын утга учиртай оролцоог хөхиүлэн дэмжих, орон нутгийн, үндэсний төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд нүүрлэсэн тогтвортой хөгжилд хүрэхэд тулгарч байгаа саад тотгор, бэрхшээлийг шийдэх, даван туулах, талаар хэлэлцэн дүгнэхийг зорьж байна.
Монголын Залуучуудын Эвсэл 2014 онд залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэлдэг, шударга, алагчлалгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхэд залуучуудын бодит, ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй ТББ-ыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.








Haan hezeen bhgui neg yum bolool ongordog yum ardan dandaa namiin sugnii usnuud shal hud
Haan hezeen bdgui muu