#Шууд: АН-аас хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлгын хариу болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
АН-ын Үндэсний бодлогын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
- Өнгөрсөн 6 сарын хугацаанд Ардчилсан намын үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө чармайж ажиллалаа. Л.Гантөмөр дарга Үндэсний бодлогын хороог хуралдуулах чиглэл ирүүлсэн. Ирэх долоо хоногийн даваа гарагт/2023.08.26/ Төрийн ордны их танхимд хуралдах шийдвэр гарлаа.
- Ардчилсан намын шат шатны томилгоонууд хийгдэнэ. Ярих бүх зүйлээ ярина, гаргах бүх шийдвэрээ гаргах болно.
- АН-ын зүгээс өнгөрсөн 14 хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагын хариуг 3 хоногийн дотор өгөхийг шаардсан боловч 10 хоногийн дараа хариуг өгсөн. Ингэхдээ үерийн хохирлыг барагдуулж байгаа талаар л тайлбар өгсөн. Тиймээс Ардчилсан нам НИТХ дахь АН-ын бүлэгтэйгээ хамтарч нийт гишүүдээсээс 24 18001206 дугаарт санал авч, дараагийн шатны арга хэмжээ авна.
АН Батүүл удирдаж байхдаа үерийн далан хийлгэчихгүй яасан юм бол. Чадахгүй худлаа нэр төрийн улс төр хийх нь ичмээр.
Арчаагүй АН
Бушуу огцоруул хот гэдэг айл сүйрч дуусаж бна