Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 23:20 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисоноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байжээ. Улмаар аврагчид дээрх иргэдийг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн байна.
Цахилгаан тогоо залгаатай орхисноос болж, угаартаж ухаан алджээ

Холбоотой мэдээ

· 10 цаг
Ирэх жилээс Ерөнхийлөгчийн нэрэмжит хөлбөмбөгийн цомын тэмцээн зохион байгуулна

· 10 цаг
“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

· 10 цаг
Залуус нэгдэж “Реформ” клуб байгуулжээ

Нийгэм · 23 цаг
ОУХМ П.Мөрөн Rally3 ангилалд ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Улс төр · Өчигдөр
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

· Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!