"Ажил ажил гэсээр чамтайгаа ХУРИМ ч хийж чадсангүй, охин хүү хоёртоо авъя гэснийг нь ч авч өгөөгүй юм байна. Танилцсан цагаасаа хойш өдөр шөнөгүй хамт байж чадаагүй цагдаагийн бэлэн байдалд амьдарч. ОДОО БИДЭНД БОЛОМЖ БАЙГАА БОЛОВ УУ ХАНИА? МОНГОЛ РУУГАА Л ЯВЪЯ …

Монголын ард түмэн та бүхэн надад туслаад бидний гэр бүл элэг бүтэн амьдрал хайрлаач. Баасанжав Наранчулуун 1987 онд төрсөн цагдаагийн ахмад цолтой ажлын хамт олондоо нэр хүндтэй манлайлагч нэгэн билээ . 

Хань минь ажилдаа үнэхээр хайртай , цаг наргүй ажилладаг ч ажилдаа дуртай байдаг . Гэртээ  шинэ он , баяр наадмаар цуг байсан тоотой . Удахгүй ханиа эрт тардаг болно амардаг болно хань нь хичээж байгаа гэсээр үнэхээр нэгл өдөр амралтын 2 өдөр амардаг , шөнө дунд утас нь дуугарахгүй , баяраар цуг байдаг болсон . 

Бид анх 2011 онд дэслэгч цолтой байхад танилцаж нэг нэгнийгээ танисаар 2012 онд нэг гэрт орохоор болж хоёулаа бүхнийг тэгээс нь өөрсдөө бүтээсэн. 

Хол газарт газар авч байшин барихаар шийдэж өөрсдөө тоосгоо өрж , жижиг машинаараа банз , хадаас барилгад хэрэгтэй бүх юмаа зөөж барьсан. Байшиндаа гудас дэвсээд орж байлаа. Өдөр болгон ажилтай үүрээр дуудагдана амралтын өдрөөр нэг өдөр амарна. 

2014 онд хүүгээ , 2017 онд охиноо өлгийдөн авч улам хичээж байранд орох зорилго тавьсан. 2020 онд зээлээр байранд орж бөөн баяр болж билээ. Нөхрийн  минь хамар 2014 оноос хойш байнга битүүрнэ зүгээр гэж ажлаа хийсээр 2019 оны 3 сард хамрын хүнд хагалгаанд Эмжж  эмнэлэгт орж амжилттай болсон. 

Хүнд хагалгаа учир хамрын ханиад хүрэх, хамраа хөндөж шархлуулахгүй байнга цэвэрлэх эмчийн зөвлөгөө үзлэгт хамрагдаж байгаад ковид гарж ажил ихтэй байсан тул төдийлөн үзүүлээгүй . 
Энгийн ард иргэдээ хамгаалахын тулд Ковид гэж өвчнөөс болж өдөр болгон цагдаа албан хаагчид цаг наргүй ажиллаж хамарлуугаа хатгуулж шинжилгээ өгнө тэгэх тоолонд  хамар нь өвдөнө . Шинжилгээ өгөхгүй байж болохгүй юу хамрын шарх чинь гэхээр зүгээр ажил шүүдээ , гэртээ ковид авчирвал яахуу гэнэ ингэж шархтай хамраа хөндүүлж байгаагаа мэдэхгүй явсаар 2022 оны 10 сараас хамраас нь ялгадас гарч хамар нь битүүрч эхэлсэн. 

Залуу хүн учраас эрүүл мэндээ анхаараагүй. Эмжж хагалгаанд орж байсан эмчдээ үзүүлж  ургасан махнаас дээж аван Этомо лаборторт өгч шинжлүүлэхэд хорт хавдар гэсэн онош гарсан . 
Бид хоёр залуу хүмүүс учир итгэхгүй айж сандарсан ч худлаа байх гэж Хөх хот явж шинжилгээ өгч мөн л хавдар мөн гэсэн үгийг сонсож дахин нэг нэгрүүгээ уйлж чадахгүй бие барьж , за ханиа очоод хагалгаандаа оръё. Энд эмчлүүлэх мөнгө байхгүй юм чинь гэж ярьсаар хот орох галт тэргэндээ сууж хоёул ярилцан тэнд байсан хоёр ах нэг бас хавдартай тэмцэж байгаагаа ярьж сэтгэл санаагаар дэмжиж хотдоо ирж билээ. 

Сайхан үгс байнга боломж байдагт итгэн хавдар судлал дээр очиход эмнэлгийн цаг оочир үнэхээр хэцүү юм билээ. Хүнээр яриулж гуйж байж үзүүлэхэд хамрын хөндий хэсэгт байсан хавдар тархируугаа хурдацтай тархсан байсан учир эмч MRI зураг үзэн хагалгаа хийвэл эрсдэлтэй талаар эмч эхний эрсдэл хоёр нүд сохорно , дараагийх амь нас  үхэх аюултай тул туяа , хими хийлгэх боломжтойг тайлбарласан. 
Эмнэлэгээс яаж гарсанаа сандаггүй юм . Ийм юм сонссон бид хоёр яагаад заавал бид хоёр гэж хэлж уйлахаас өөр юм хийж чадахгүй дахин хоёул эмчилгээ судалы гэж орон оронлуу материал явуулсанч их өндөр төлбөр байсан тул өөрсдийн боломжоороо хамгийх бага өртөгтэй Энэтхэг улсыг сонгон тархи талдаа дэлхийд 5т ордог мундаг эмч дээр ирсэн. 

Эмчилгээндээ явахын тулд мөнгө хайж аав, ээж , ах , эгч , найз нөхөд , ажлын хамт олноос тусламж гуйж өөрсдөө олж болох мөнгөө зээлж аваад 5.18 нд ирсэн билээ. Ирээд шууд хагалгаанд орноо гэж бодсон бид хоёр дахин шинжилгээнүүд MRI авахуулахад мөнл том учир эрсдэл их байгааг хэлж хими эмчилгээнд орох зөвлөсөн . Хавдар өдөр ирэх тусам томорч тархиндаа тархсан . Миний хань эрүүл болохоосоо илүү бөөн хүн өрөнд оруулаад ирсэн , миний хань яанаа ханыгаал их зовоохондоо мөнгө яанадаа гэж дахиад энд удахнээ гэж хэлсэн тэр үг одоо хүртэл чихэнд сонсогдохын . 

Хоёр хүүхдээ ээж ааваараа харуулж амьдралын төлөө өөрсдөө зүтгэж зээлээс зээлийн хооронд цалингаа гололгүй ажилж , одоо хэдэн жил ажилчихвал тэтгэвэртээ гараад хувиараа ажил хийнэ гэж үргэлж ярьдаг хүн нэгэл өглөө хавдар гэдэг зүйл сонсож ,орон орны төлбөр үнэтэйг сонсож мөнгөгүй бол үхэх юм байна гэж шаналаад байгаа нь мэдэгдэж яагл үхэх гэж байгаа хүн шиг захиас хэлж , үгүй ээ ханиа гэж харах тоолонд болноо гэж сэтгэлийг дэмжихээс цаашгүй. 

Хими эмчилгээтэй үедээ хамаг бие нь өвдөж халуурч явсаар хими эмчилгээ дуусаж үр дүнд хүрсэн эсэх харахад мөн л томроочгүй , жижигрээгүй гэсэн хариу сонсож мөнл сэтгэл санаа нь би худлаа юм байна хагалгаанд орохгүй амьд гарахгүй бол яахын гэрлүүгээ явы гэж уйлж хямарна. Том эмнэлэг зүгээр биеийн онцлог томроогүй байна гэдэг үр дүн гэж сэтгэл санаагаар дэмжинэ.

Эмчтэйгээ уулзаж хагалгааны товоо гаргуулж аваад хагалгаандаа ороол буцнаа  энд 3 сар боллоо  гэж хэлнэ.

Монголд гэртээ очноо миний охин нэгдүгээр анги шүү дээ харьж охиноо сургуульд хөргөж өгнө,  би хүргэж өгнө шүү хүү , охиндоо цаг гаргаагүй байна авы гэсэн юмыг авч өгөөгүй байна, хуримч хийж чадсангүй , ийм удаан цуг анх танилцсанаасаа хойш ийм удаан хамт байгаагүй юм байна , үс унаж нүд гаагүй байгаа дээр амжаад зураг даруулжээ, нүд сохорвол чи миний нүд болохнээ чиний хараа муу яанаа гэж инээнэ энэ их ярьсан яриа буудлын жижиг өрөөнд уйлахдаа уйлж инээлдэж 3 сар болжээ. 
Хүсэн хүлээсэн хагалгаа маань болж 2023 оны 8 сарын 2 нд хагалгаанд орж  чаднаа гарж ирээд гэрийхэнтэйгээ ярина .

Толгой, хамрын хавсарсан хоёр багийн том хагалгаа багадаа 8 цаг үргэлжилнэ гэж олон бичиг цаасан дээр гарын үсэг зуруулж, зурах тоолондоо айж за эрүүл болгох гэж байгаа юм чинь гэж хэцүү байсанч зурсаар, хүлээх хугацаа явж өгөхгүй  хагалгаа дууслаа гэсэн мэдээ сонсож за ямарч байсан амьд гарлаа , амьдал бол яахав 2 нүд гэж бодно, хоёр нүд зүгээр харж байгааг хараад за ашгүйдээ гэж бодно . 
Сэхээнээс энгийн тасагруу ороход ярих, алхах чадваргүй байсан тул том даваа давчлаадаа энэ яахав болноо бүтнээ гэж бодно. 

Сэхээнд комын байдалтай 5 хонож энгийн тасагт орж эмнэлэгээс гарахад тэргэнцэр дээр ханийгаа түрээд гарахад баярлалаа бурхан минь гэж уйлна. Одоо тэнхрээд авчуул гэж дотороо бодож  алхана. 
Эмнэлэгт байлгах гэхээр төлбөр их өндөр гэж хэлнэ. 

Эмчийн зөвөлгөө том хүнд хагалгаа болсон тийм амархан сайжрахгүй хавдар бүрэн авсан үнэхээр толгойн ясны бүтэц сайн тулдаа даваад гарсан хавдар толгой, нүд , хамрын хөндий , яснууд дээр их тархсан байсан үнэхээр хүнд хагалгаа болсон.  

Сайжрах нь цаг хугацаа биеийн байдлаас болно. Эмчийн эмчилгээний бичгээр мөнгө муутай байсан учир гэрээр сувилагч авч өндөр дүнтэй эм тариагаа хэрэглэсээр өдөр бүр бие сайжирч , эмчдээ үзүүлж, өөрөө хоолоо идэж аажмаар ярьж алхаж байсан хүн нэгл өглөө гэнэт бие нь муудаж муудсаар эрчимт эмчилгээнд орсон .

8 сарын 17 ноос нүд хавдсан энэ өдрөөс бие муудсаар  08 сарын 21 өдөр эмнэлэгийн тусламж авч хэвтсэн. Эмнэлэгээс нарийн шинжилгээ хийнэ нугаснаас шинжилгээ авна гэж ямар нэгэн эрсдэл гарахад гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулна. 
Эмнэлэгт хэвтэх үед урьдчилгаа мөнгө тушааж ойролцоогоор эмчилгээний зардал 2000 $ болно гэсэн эмнэлгийн төлбөрийг сонсож болгоно чадна мөнгө олноо гэсээр  8 хоног болж эмнэлэг өр үүсэж байгаа талаар сануулна . 

Одоо зүгээр болж байна нүүрний хавдар толгой өвдөх хэвийн болсон биеийн байдал харж байгаад эмнэлэгээс гарж болно гэж хэлэх эмчийг сонсоод би төлбөр өндөрч төлнөө эмнэлэгээс сайн эмчлүүлээд гарна  гарахгүй гэж хэлнэ. 

Хань ижилээ харж хямарч мөнгө олдохгүй байгаад уур хүрч уйлах газарч олддоггүй юм байна  . Нүүр хавдаж халуурч толгой нь өвдөнө эмнэлэг бараадаад гайгүй боллоодоо гэж бодож байтал дахиал юм ойлгохгүй гар хөл нь чичирч , гөлийгөөд өөрийн ухаангүй болж толгойн зураг авахад толгойд шингэн хуримтлагдсан тул жижиг мэс ажилбар хийнэ. 
Эмч том хагалгааг бодвол нэг цагийн ажилбар болноо гээд толгойд мэс ажилбар хийж гуурс  хийсэн  одоо сэхээнд амь тэмцэн дахин хэвтэж байна. 

Өнөөдрийг хүртэл байгаа бүхнээ зарж барьцаалж хүнээс зээлж , хувь хүнээс мөнгө гуйсаар одоо мөнгө олох үнэхээр хэцүү байгаа учраас та бүхнээс тусламж гуйж байна. 

Нөхөр минь цагдаа учраас олон нийтийн сүлжээнд тавихгүй биднийг ашиглаж хүн луйвар хийнэ хэрэггүй гэж байнга хоридог байсанч надад одоо хань ижилээ авархын тулд ийм пост оруулах сонголт алга байна . Заавал хөл дээр нь тултал эмчилээд явахад мөнгө их хэрэгтэй байгаа учир гуйж байна та бүхнээс . Хүний өмнөөс өвдөж, хүний өмнөөс амьдарч байгаа бишдээ гэж болгох гэж хичээсэнч чадахгүй байна. Хань минь чи ойлгоорой чиний төлөө зураг бичлэг тавьсан шүү уучлаарай миний хань. Буруу зөрүү бичсэн бол уучлаарай  гар хөл чичирч хэцүү байгаад байна. Зөндөө бичих зүйл байгаач зөвөөр ойлгоод туслаарай та бүхэн.

5033144369 - /Б. Наранчулуун /
5166490704 - / Т.Оюун-Эрдэнэ /