Монголын Залуучуудын эвсэл ТББ-аас "Хэн хамгийн сонирхолтой, хачирхалтай төсвийг олох вэ?" challenge-ийг цахим орчинд өрнүүлсэн. Тус уралдааны дүн гарч, ялагчид тодорсон.

Хүүхэд залуусыг нийслэлийн төсвийг судлах арга замыг зааж өгөх, төсвөө хянаж байхыг уриалах  зорилготой уг уралдаанд нийт 14 пост 1 рийл ирснээс Үндэсний Урлагийн Их театртын төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урсгал зардлын өсөлт, Яармагийн гүүрний төсөв тус тус тэргүүлсэн. 

Монголын Залуучуудын эсвэл ТББ-ын гүйцэтгэх захирал З.Энхбаяр өчигдөр /2023.08.31/ тус уралдааны ялагчдад шагналыг нь гардууллаа. "Хэн хамгийн сонирхолтой, хачирхалтай төсвийг олох вэ?" challenge-ийн ялагчид VAN's брэндийн 100 мянган төгрөгийн эрх бичиг, Интер номын дэлгүүрийн 100 мянган төгрөгийн эрхийн бичгээр тус тус шагнуулсан юм.



Үндэсний их театрын барилгын төсөв- 152,5 тэрбум

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоол.  Үндэсний урлагийн их театрын барилга нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 26 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар нутагт байршина. 

Оролцогчийн сэтгэгдэл: 

- "Дуслыг хураавал далай" гэдэг. Нэг нэг төгрөгүүд нийлсээр хэтрээд буй тэр хэдэн зуун тэрбум төгрөгийг бий болгож байгааг бүгд мэднэ. Гэтэл үргүй олон зүйлд татвар төлөгч бидний мөнгө урсдаг нь Төр, засгийн үйлчилгээ аж ахуйн газрын төсвийн зарцуулалтад хийсэн аудитын дүнгээс харагдана. Үндэсний урлагийн их театр барих хэрэгцээ шаардлага тулгараад байгаа гэнэ. Үүнийг барихад хамгийн их буюу 152.5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд эхний ээлжид 2020 онд 30 тэрбумыг төсөвлөжээ. 2021 онд 5 тэрбум. Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний Урлагийн Их Театрын барилгыг барихаар хоёр улсын тэргүүн тохиролцсон билээ. Уулзалтын үеэр Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсныг мэдэгдэж байсан юм. Харин жил бүрийн төсөв хаачсан бэ? Яасан бэ? гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урсгал зардлын өсөлт - 26.2 тэрбум 

Оролцогчийн сэтгэгдэл:

-  "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буюу 2013-2021 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын жилийн төсөв 9 жилийн хугацаанд 3.8-11 тэрбум төгрөгт хэлбэлздэг байжээ. Гэтэл 2021 онд У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчид сонгогдсон жилээс эхлээд энэ төсөв 13.2 тэрбум төгрөг болж хоёр дахин нэмэгдсэн. Тэгвэл 2022 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын урсгал зардал 19.7 тэрбум төгрөг болж 2021 оныхоос 50 хувь өссөн бол ийнхүү 2023 онд 26.2 тэрбум 35 хувь өсчээ" гэсэн байна.

Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих төсөв - 2 тэрбум

Төсвийн талаарх оролцогчийн сэтгэгдэл:

- Аливаа ажлыг нэн яривал авто замын засал, ажлууд төсөл зургаас ялгаатай байдаг мөн чанаргүй хийснээс үүдэн улирал бүр эсвэл жилдээ нэг гэхчлэн байнга засвар хийдэг нь хачирхалтай санагддаг.

Үүний мөн нэгэн жишээ нь хүн их явдаггүй атлаа уулын зам дагуух газар нүхэн гарцыг барьж, улмаар стандартын дагуу гэх ч улсын комисс хүлээж аваагүй гарцыг онцоллоо. Уг нүхэн гарц нь 2021 онд санхүүжилтээ аван баригдаж эхэлсэн ч энэ оны 7 сард орсон борооны улмаас үүдэлтэйгээр засварт оржээ. Ингэхдээ зураг төслийн дагуу бус аюулгүй байдал хангагдаагүй, тогийн утас ил задгай, мөн гэрэлтүүлэг муутай яг Холливиуд киноны мөнгө гуйгчдын гудамж шиг харагдах нь хачирхалтай гэхээсээ илүү аливаад хариуцлагагүй хандагчдад гомдмоор, мөн хотын сонгогчдод харамсмаар санагдав" гэсэн байна.