#Шууд: Т.Аюурсайхан,Б.Ганхуяг нарт холбогдох нүүрсний хэргийн шүүх хурал үргэлжилж байна…
Б.Ганхуяг нийт шүүгч нараас татгалзах хүсэлт хүсэлт гаргалаа. Хүсэлтийг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа.
Б.ГАНХУЯГ:
- Хүсэлт хүлээн авч хэлэлцсэнд талархаж байна. Яг үнэндээ хүсэлтийн хариу тодорхой байсан. Үүнтэй адилхан ялыг тогтоол бичигдчихсэн байгаа байх. Монгол Улсын хууль, шүүх засаглал хараат бус байх, тунгалаг байх зарчмыг л яриад байна. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж ярьдаг байсан. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг зүйл гарч ирээд байна.
- Гурван зүйлийг товчхон хэлье. Ерөнхий шүүгчээ АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ, барьцаалагдаагүй гэдгийг яаж мэдэх юм. Энэ нөхцөлд та бид хоёр адилхан болчихоод байна. Шүүхийг барьцаалагдсан байгаасай гэж огт бодохгүй байна. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тэр бичгийг харчих юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна.
- Надад 6 үйлдэл бий. Эдгээр үйлдэлүүд бүгд хүн танилцуулсан асуудал. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Би болон энэ 11 хүн, Ерөнхий шүүгч н.Халиун танийг улс төрийн золиос болгочихлоо. Бид золиослогдоод тэд Засагтайгаа, тамгатайгаа үлдэж болохгүй. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Эдгээр 11 хүнийг хэргийг та нар уншаад үзээрэй. Гүйдэг хаалга, модон хашаа, жорлонгийн хэрэг л бий. Үүнд итгэдэг ард түмэн гэж байхгүй.
- Надтай хальт найзалсны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэгвэл тэр 76-г бүгдийг нь аваад ир. Энэ бүгдийг яримаар байна, гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна. Нүүрсний том төслүүд хаана байна вэ. Энэ төслийн жинхэнэ эзэн нь хэн бэ. Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө ард нь үлдчих юм уу. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Нийт 68 хүн барьж хорьсоноос одоо би гав ганцаараа 9 сар хоригдож байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна.
- Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна.
- Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй болохоор тэр.
Зөв шүү Ганхуяг дэмжиж байна нүүрсний хэрэг гэж барьчхаад яллах болохоор нүүрс биш өөр хэрэгээр хоригдоно гдг яавч зөвшөөрч болохгүй асуудал
оооо эгэ одоо цод2 гээд юугээд томроод бнам тэгээд хориотой байхдаа хулгайч нараа нэрлээд буруугүйгээ илэрхийлэхгүй яаасийн гэнэт хөрөнгөжөөд байр байшин бариулаад байсаныг үеийн нөхөд чинь хараад мэдээд бна хэн нэгний гар хөл болсоноо ойлгоо жүжгээ боль битгий шүүхэд нөлөөлөөд бай
төрсөн эгч хүргэн ах эхнэр гурав чинь хаанаасаа ийм олон тэрбум олоод хороололууд бариад зараад явчив аа мэдээж уурхайчин нараас хулгай хийхгүй лд улсаасаа хулгайлчихаад ийм бардам байж болдым уу бусдыгаа зарлаач ээ
хулгайчаа тэгвэл чи бүгдийнг нь нэрлээд бариулаач