Монголын модон барилдааны холбооны баг тамирчид Мас-рестлингийн V дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг богц дүүрэн өндөрлүүлжээ.
Узбекистан улсын Хива хотноо энэ сарын 7-9ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мас-рестлингийн V-дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс 17 тамирчин 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож 3 мөнгө 9 хүрэл медаль хүртэж баг бүрэлдэхүүнээрээ шагналт 4-р байранд шалгарчээ.
Өсвөр үе эрэгтэй:
-50кг Эрдэнэбаатар Баттогтох /ХҮРЭЛ медаль/
-60кг Батжаргал Эрдэм /ХҮРЭЛ медаль/
-70кг Лхагвасүрэн Мөнх-очир /ХҮРЭЛ медаль/
-80 кг Батбаатар Гарьд /МӨНГӨН медаль/
+80 Цолмонбаяр Цогт-эрдэнэ /МӨНГӨН медаль/
Өсвөр үе эмэгтэй:
-70кг Наранцэцэг Тайванжаргал /МӨНГӨН медаль/
+70 Батжав Дашням /ХҮРЭЛ медаль/
Эрэгтэйчүүдийн:
-65кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /ХҮРЭЛ медаль/
-65 кг Оюун-эрдэнэ Бямбацог /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-70 кг Пүрэвдорж Чинзориг /ХҮРЭЛ медаль/
-80 кг Ихбаяр Буяндалай /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-90 кг Цэцэгээ Өнөрбат /МӨНГӨН медаль/
-125кг Буяндэлгэр Мөнхтүшиг /ХҮРЭЛ медаль/
Эмэгтэйчүүдийн:
-55кг Агаар Гэрэлтуяа /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-55кг Хүрэлбаатар Лхагвадолгор /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /ХҮРЭЛ медаль/ тус тус хүртлээ.
Тус наадам 21 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаараа өрсөлджээ. Уг тэмцээний талбайн шүүгчээр Олон улсын шүүгч Бумбатын Даариймаа шүүн дэнсэлсэн байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!