2023 оны 9-р сарын 13-ны өдөр Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хамтран "2023 NTUH-HOPE Тайвань-Монголын Олон улсын эрүүл мэндийн солилцооны хөтөлбөр"-ийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргалтай анх удаа хамтран ажиллаж байгаа нь энэхүү уулзалтыг илүү утга учиртай болгож байгаа билээ. Мөн Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хоёр талын хамтын ажиллагааны гэрч болж тус үйл ажиллагааны нээлтэд оролцсон юм.

 Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ,“Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг нь Монгол улстай хамтран ажиллаж буйдаа онцгой ач холбогдол өгч, үүнийгээ ихэд чухалчлан үзэж буйд маш их баярлаж байна. NTUH-HOPE төсөл нь 2009 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын нийт 6 эмнэлэгтэй хамтран ажилласан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны эмнэлгүүдэд эмнэлзүйн зааварчилгаа өгч, Монгол олон өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлсэн төдийгүй ингэснээр Тайвань Монголын эрүүл мэндийн харилцаа, хамтын ажиллагааны нэг том жишээ нь болж чадсан юм. Мөн тус Төлөөлөгчийн газар нь Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт элэгний үйл ажиллагаа дэмжих Лифарген тарилга хандивласан бөгөөд Монголчуудын эрүүл мэндийн төлөө "Тайван тусалж чадна, Тайван тусалж байна" (Taiwan can help and Taiwan is helping) гэсэн үзэл санааг хэрэгжүүлэн цаашид ч хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.


 Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Ron-Bin Hsu хэлсэн үгэндээ, “Энэхүү төсөл нь 14 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд Монголын 150 гаруй эмнэлэгийн ажилтнуудыг сургаад байгаа билээ. Мөн цар тахлын дараа Монгол Улсад дахин айлчилан ирж Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна.” гэв.

 Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн Ерөнхий захирал Я.Амаржаргал хэлэхдээ, “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцоонд хил хязгаар гэж үгүй билээ. Хэдийгээр цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаа түр зогссон ч Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь онлайнаар сургалт, семинар явуулсаар байсан ба тус сургалтаар Монголын эмч, сувилагчийн ур чадварын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж чадсан. Мөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь цар тахлын үеэр Монгол орны эмнэлгүүдэд олон тооны эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан ба үүнд туйлын их талархаж байна.” гэв.

Тайлбар: Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө болон хоёр талын эмнэлэгийн баг бүрэлдэхүүн Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн ерөнхий захирал Я.Амаржаргал болон Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Ron-Bin Hsu нарын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны гэрч болцгоосон юм.