Бизнесийн салбарыг нэгтгэн зангиддаг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Б.Лакшми, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд, “Жүр-Үр” компанийн захирал Б.Мөнхзул, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан гэх мэт нэрс дуулдаж байна.
Т.Дүүрэнг таних хүн бараг үгүй. О.Амартүвшингийн нөмөр нөөлөг дор өнгөрсөн 4 жил байхдаа бизнес эрхлэгчдийн сэтгэлд хүртэл ажиллаж чадаагүй гэхээр өөр онцгой зүйл түүнд алга. Ажиллах хугацаандаа Танхимын хуулийг өргөн мэдүүлж, бүх компанийг хүчээр нэгтгэх гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Самрын холбооны гишүүн компаниудад гарал үүслийн гэрчилгээ өгөлгүй луу унжиж, танил талдаа өгсөн хэрэгт нэр холбогдсоноос өөр түүнд гавих зүйл алга. Түүнээс гадна өөрөө дотор нь ажиллаж, бүх зүйлээ хянаж байгаа хүн бусадтай зэрэгцээд өрсөлдөнө гэдэг байж боломгүй хэрэг. Мөн О.Амартүвшиний хувийн компанид ажиллаж байсан түүнийг залгамжлагч болгохыг хүсэх хүн олон биш байна.
“Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга гэх шинэ үеийн төлөөлөл болсон энэ залууг таних хүн бас л ховор. “Хувийн хэвшлийн орчинд шинэ үе гарч ирж байгааг Та бид бүгдээрээ харж байгаа, мэдэрч байгаа” хэмээн өөрийгөө тодотгосон түүнд танхимын гишүүн компаниуд итгэж сонгох нь юу л бол. Өөрөөр хэлбэл шинэ цагийн бололвсролтой жирийн нэгэн залуу гэхээс өөр тодотгох зүйл түүнд алга.
Б.Лакшми гэх энэ бүсгүй Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар чамгүй олон жил ажилласан. МҮХАҮТ гэдэг бол ТББ. Толгой сайтай, тоо сайн бодож тооцоо сайн хийдэг олонд үнэлэгдсэн бүсгүй. Гэхдээ ТББ-ыг удирдан авч явахад харилцаа холбоо, менежмент хамгийн чухал. Энэ шалгуурыг эдийн засагч Б.Лакшми давах нь юу л бол. Өөрөөр хэлбэл олон компанийг удирдаад зангидаад явчих чадвартай эсэхт олон хүн эргэлзэж байна.

Одоогийн байдлаар МҮХАҮТ-ын даргад нэр дэвшиж байгаа хүмүүсээс хамгийн боломжтой гэж үзэж байгаа хүний нэг нь Т. Ганболд юм.
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч тэрээр бараг 20 настайгаас бизнесийн салбарт хөл тавьж, ОХУ-ын Алтайн Хязгаараас Монгол Улсад тариа буудай хомсдолд орсон үед “Алтан Тариа” ХХК, “Улаанбаатар Гурил” ХХК-иудын хэрэгцээг бүрэн хангаж байсан нэгэн. Түүнчлэн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа Үйлдвэрийн хүчин чадал ашиглалтыг 30-80 хувь хүргэж, ажилчдын тоог 300-1000, дундаж цалинг 280 000-1 000 000 төгрөг хүртэл тус тус өсгөж улмаар үйлдвэрийн ашиг орлогыг 15 тэрбум төгрөгт хүргэж, улсын үйлдвэр ашигтай ажиллаж болдгийн тод жишээг харуулж чадсан нэгэн. Мөн өөрийн санаачилга зүтгэлээр Төмөртэй, Төмөр Толгой, Хуст Уул зэрэг Улсын хэмжээнд хамгийн том нөөц бүхий төмрийн хүдрийн орд газруудыг хууль ёсны дагуу авч Төмөр Толгойн уурхайг нээж олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Бас нэгэн том гавьяа нь Алт үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулж, алт үйлдвэрлэгчдийн хууль эрх зүйн орчинд эерэг өөрчлөлтүүдийг оруулахад санаачилгатай ажиллаж, 10 хувь байсан татварыг 2.5 хувь болгон бууруулсны үр дүнд алт олборлолтыг 4 тнн-оос 2014 онд 13.8 тн болж, орлого 560 орчим сая ам.доллар болж байв. 2015 онд 15 тн алт улсад алт үйлдвэрлэгчид тушааж, улсын төсөвт 600 орчим сая долларыг оруулж зөв бодлого зөв алхам ямар үр дүн авчирдгыг харуулсан. Т.Ганболд унаган англи, орос хэлтэй, герман, франц хэлээр чөлөөтэй харилцаж чаддагийн дээр гадаад түнш, харилцаа холбоо маш сайн учир бизнесийнхэн гадаад харилцаагаа тэлэхэд хамгийн том дэмжлэг үзүүлнэ гэж салбарынхан үзэж байгаа аж.
“Жүр-Үр” компанийн захирал Б.Мөнхзул өнгөрсөн жил Гавьяат хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Тэрбээр амттан хийх ажилдаа гаршиж, бизнес нь энэ чиглэлийнхэн дундаа тэргүүлж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, Монголын бизнесийн салбарт үүсэж буй алдаа оноог дэнсэлж, байр сууриа илэрхийлдэг түүнийг эмэгтэйчүүд илүү дэмжиж байгаа аж. МҮХАҮТ-ын удирдлага зөвхөн бизнес эрхлэгчдээ дэмжээд зогсохгүй, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Түүний бизнесийн замнал, цар хүрээ, зангараг хүрэх болов уу гэсэн эргэлзээ бизнес эрхлэгчдэд байгаа гэнэ.
Буянгийн хэмээн нэрээрээ бидэнд аль эрт танил болсон Б.Жаргалсайхан бас л өрсөлдөх бололтой. Түүний бизнес хэр өгөөжтэй, ашигтай байгааг бүү мэд. Тэмээний ноосон эдлэлээс хэтрэхгүй яваа тэрбээр үнэн үг хэлж, үзэл бодлоо хэнээс ч айлгүй хэлдэг гэдгээр нь бүгд сайшаан дэмждэг. Гэсэн хэдий ч түүний сонгуулийн ажил хэзээ ч бүтэлтэй байсангүй. Хамгийн өндөрт гарсан нь Үйлдвэр худалдааны сайд. Цөөхөн жил хийгээд буусан түүний ажлыг өөрөө л сайн гэхээс өрөөл бусад сайшаах нь бараг үгүй. Үнэн үгээ хэлж, үзэл бодлоороо олон нийтийг соён гэгээрүүлж явах нь түүнд илүү дөхөм, бусад хүн ч хүлээж авах магадлалтай юм.








Ганболд, Жаргалсайхан. Дэмжиж бна
Ганболд , Жагаа нар шиг өөрсдийгөө засаагүй хүмүүс боль доо
Таны 1 төгрөг чинь 2 бүүр 4,5 болно гэж коин нэрээр залилан хийсэн пизда одоо компаниудыг залилах нь..зайл пизда минь
Ганболд залилангаар шорон шааж байх хүн юун өрсөлдөөн
Ганболд нь дээр бх өө….
Жаргалсайхан эсвэл Ганболд юун жүр үр вэ кэк
Emegtei udirdagch deer dee... bolovsroltoi Lakshmi deer bho
Ганболд нь юм хийчихээр, шулуун үгтэй, өөрийн бодолтой нөхөр шиг санагддаг шүү.
Олон жил ханилсан авгайгаасаа утсыг нь хүртэл авч байна гэхээр олигтой эр лав биш
Maniin jagaa yu ch be
Үг нь ширүүн ч үйл нь сайн шүү. Буянгийн Жагаа хамгийн зөв сонголт.үйлдвэрлэл гэдгийг удирдаж зохион байгуулах Жагааг гүйцэх эрхэм монголд байхгүй
Энхтүвшин шарк болно
Ger buliin talaar. Togtvorgui khun chanargui l khundee
100% төгс хүн бхгүй шүү дээ хөө
Тоон дотор үсэг гэдэг шиг лакшми илүүц. Торт хийдэг хүнд энэ томдох ажил. Хэдэр ааштай Жагаагийн хажууд хүн тогтохгүй. Ганболд гэхээр хээл хахууль харагдана. Дүүрэн бол дажгүй ч өнгөрсөн хугацаанд товойж чадаагүй. Харин тэр Ард ын залуу зүгээр байж магад.
Ганболд зайл аа
Хүн чанаргүй Ганболдын захиалгат бичвэр байна ш дээ бусад хүнийг нь муулж байснаа Ганболдоо магтсан байх шиг инээдтэй байна
яг
Ganbold ny deeree
Мөнхзул
жүр үр-н Мөнрзул аль ч талаараа бусдаасаа хамаагүй дээр
Энэ Ганболд гэдэг нөхөрт хүн чанар, ичих нүүр байхгүй ээ. Цэнхэр сумын газар нутгийг там болгосон, 4 хүүхдийнхээ ээжид хандаж буй байдлыг харахад, асар их л шуналтай, хүн чанаргүй хүн биш үү. Ах Дэмбэрэл нь энэ албанд байхдаа нилээд хөлжиж амжсан
Голоор нь хэллээ
Буянгийн жагааг нэг ажлуулаад үзсэн нь дээр шүү сда
Ганболд яаж барах юм бэ.Луйвар хийх гээд толгойгоо ажиллуул ажиллуулна. ЛАГШМИ нь дээр ядаж залилан хийж хахууль үүсгэхгүй.
жаргалсаыхан ч олоны тогоонд чанагдаж үнэнийг харж хэлдэг болсон хүндээ.
ямар ч ажилд зүгээр л шуналаар биш ирээдүйг харж хөдөлдөг ёс суртахууны өндөр түвшин сэтгэж зүтгэдэг хүн л хол явна. дээрэм маягийн. үйлдэл хол явахгүй.
Ганболд дээр
Ganbold
Буянгүй Жаргалсайхан лав биш
Хэдхэн жилийн өинө нэгэн агентлагийн дарга байсан, одоо нэвтрүүлэг хөтөлдөг Жаргалсайхан л яг таарах хүн шиг бодогдож байнаа
Залуу үеэ дэмжсэн нь дээр хөгшин төгцөгүүдээс юу ч гарахгүй
Эд нараас хэг нь ч хэрэггүйЖаргалсайхан бүрч хэрэггүй
Энэ Ганболд гэдэг нөхөрт хүн чанар, ичих нүүр байхгүй ээ. Цэнхэр сумын газар нутгийг там болгосон, 4 хүүхдийнхээ ээжид хандаж буй байдлыг харахад, асар их л шуналтай, хүн чанаргүй хүн биш үү
БУЯНаа гөвсөн Жаргалсайхан л биш шүү
Hamar Ganbold deerdee
алтан дорнод монгол компани цэнхэриин алтныы уурхайгаа нохон сэргээлгуй хаясанаас болж 5 аймгиин хун мал 20 гаран жил хордож,орхон голын шавараар урсалтаас болж загас нь бараг устаж алга боллоо,иим хар сэтгэлтэй амьтаныг сонгоод сайнаа узэхгуйдээ!
Жүр үр Мөнхзул
Хүүхэн явалдагчаа биш МОНГОЛ оо сэргээх бол АН ,МаН биш намгүй ЗГ эрхшээг ээ
Жүр үр Мөнхзул
Дэмбэрэлийн үед байртай болсон, сайн эдийн засагч чамбай хүн түүнээс хойш танхим ямар ч дорьвтой ажил хийгээгүй, Бизнес эрхлэж босгож чадсан Ганболдл өөрчлөж чадах байх. Ганболдын хувийн амьдрал хэнбугайд ч хүртээлгүй ажилмхийх хүн л хэрэгтэй
Бас залилан хийж чаддаг гэчихээч
МҮХАҮТ нь монголын гадаад худалдааг дэмжих бус боомилогч байгууллага болчихоод байна. Экспортыг дэмжиж байж компаниуд гадаад валютыг оруулж ирнэ. Гэтэл гарал үүслийн бичиг гэдэг нэрээр экспортод татвар ноогдуулах хэмжээний бодлого явж байгаа нь экспортод хориг тавьж байгаатай ялгаагүй болчихоод байна. ГАДААД ХУДАЛДАА, ЭКСПОРТЫГ ШИНЭ ТӨВШИНД ГАРГАХ БОДЛОГО ЯРЬСАН хүнийг л дэмжихийг уриалж байна.
Ганболд ичих нүүргүй өрсөлдөнө гэнэ үү, Дэмбэрэлтэйгээ нийлж танхимын орчмын газрыг авсан гавьяатай, эхнэр хүүхдээ дарамталсан ичгүүргүй ёс зүйгүй этгээд. Жагаа хувийн зан чанараараа компаниудыг нэгтгэн удирдаж чадахгүй ээ, Лакшми онолын л хүн туршлага дутна. Энэ дотроос хамгийн боломжтой хүн Жүр үрийн Мөнхзул захирал. Хамгийн гоё аз жаргалын бизнэс хийдэг, бизнэсийн цэвэр замналтай ухаалаг удирдагч эмэгтэй. Мөнхзулыг дэмжицгээе
Yag tiim shu
Зассс Лакшми ё гэх шиг эргүүү, мрдоэггүй чадварүй авгай, Хамар Ганболд гэж Танхимын газрын, мөнгийг луйвардаж авсан, Алтан Дорнодыг Паушокоос дээрэидсэн Авилгач хог. бүгд зайл.
МҮХАҮТ бол мөнгө үнэртдэг газар. Өмнөх Ерөнхийлөгчийн мөнгө зарсан тайланг эхлээд сонс. Дараа нь даргаа ярьж сонго. Олон жил бизнес хийсэн, унаж бүдэрч зовлонг мэдэх Т. Ганболдыг сонговол дээр байх.
Тэгж их мөнгө эргэлддэг юм бол ганболд бол бүүр биш шүү
Ямар хэрэггүй 4 жил алдлаа, бушуу солиочэн
Жаргалсайхан гуай чинь тэтгэврийн хүн биз дээ, тэр хүн чадахгүй байх, Хотын төвд байгаа хангай зочид буудлын байрыг өөд нь татаж чадахгүй байгаа, өр зээлтэй юм гэсэн үнэн худлыг мэдэхгүй
Яг
За хамар юүхэв ээ гэр бүл үр хүүхдүүдээ бод. Дээрээс нь хуучин дарга асан Дэмбэрэлийн дүү. Ах дүү хамаатан саднаараа Танхимыг өмчлөнө гэдэг арай дэндэнэ. Танхимйн хажуугийн газрыг ах Дэмбэрэлээ Танхимаас байхад авч Корпорэйт буудлаа барьсан өөдгүй хүн шүү
Zov ger bulee hosor hayj chaddag hun yostoi hereggui Bas ah ni tanhimiig olon Jil samarsan odoo duu ni bolij uzee ichih bulchirhaigui
Жаргалсайхан л биш шүү. Эхлээд зээлээ төлчих хэрэгтэй.
Lakshma gedeg erdem medlertei zuv setgeltei hyniig demjeerei ganbold gedeg busad ne yamarch yneer hamaagyi undur alband shunasan mungu huusun amitad
Lakshmi bol Erdem medlegtein deer, shunhai hovdog setgelgui yum uzej nud tailsan emegtei Germand surch baihdaa bishren hundeldeg hun min bailaa
Лакшма гадаад хүн, казак
Ха Ганболд болж болохгүйэээ. Өөрийгөө бичэж шүү. Экс эхнэрээ хог дээр хаях бодолтой бсан хөгийн хүн . Бусад нь мэдэхгүй юм даа
Хөөрхий хамар ганболд мөнгө төлж бичүүлсэн нийтлэл бололтой. Шарк энхтүвшин бас үзнэ гэдгээ өөрийн твиттэр хуудсаар зарласан байсан. Энхтүвшинг зориуд хасаж бичсэн нь хамгийн магадлал өндөр хүн учраас биз
Лагшми ганболд жаргалсайхан нар бол ёстой хэрэггүй шүү. Тар нь танигдсан. За тэгээд хэнч байсан урьдын дарга шигээ л юм болно доо
avsan avgainhaa uchriig oldoggui hun busdiin uchir olj yavna gej yu bhav dee. Ganbold geech zugeer biznesee hiigeed yavj boldoggui hun uu
Дээр нь коиноор баахан амьтны гол харлуулсан залилангийн бяхлуу
Тийм шүү гэр бүл салахдаа хүртэл залиллан луйвар
Тиймээ
Салбартаа тэргүүлэгч удирдах чадвар сайтай хүмүүн дээр байх
Хаха үхсэн баас хамар ганболд л биш бол буян жагаа болсон ч яахав. Новштйн гар төлбөртэй мэдээ бичүүлээд хаха
Tiim shuu
Буян Жагаа болчихвол өөрөө таргалж бусад бизнесменүүд турж үхэх байх доо
ЭНЭ ӨРСӨЛДӨӨНД ХАМГИЙН ӨРГӨН МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ НЬ МӨНХЦЭЦЭГ Л БАЙНА