#Шууд: Ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд "Үндэсний номын баярын талаар" УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, "Үндэсний номын баяр''-ыг тойрсон луйвар, булхайн талаар мэдээлэл хийж байна.


ҮҮЛЭН СУВД ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ н.БАЯНБИЛЭГ: 

- Гурав хоног зохион байгуулагдсан Үндэсний номын баярыг жилдээ манайх 2 удаа тэмдэглэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд үндэсний их баярыг нэг ТББ өмчилдөг, мөнгө олдог арга хэрэгсэл болчихоод байна. Өмнө нь энэ талаар зохион байгуулагчид нь хэлж байсан. Гэтэл хүлээж аваагүй учир хэвлэлийн бага хурал хийж байна.

- Номын баяр зохион байгуулагч ТББ сүүлийн хэдэн жил дарааллан асрынхаа үнийг нэмж байна. Зах зээлийн үнэ нь нэг асар нь 300 мянга байдаг. Дээр нь энэ газраас эрх авдаг. Эрх авахын тулд сэтгүүлд нь төлбөртэй мэдээлэл нийтлүүлэх шаардлага гаргадаг. 

- Үнэхээр номын баярыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа бол төр энэ зүйл дээрээ анхаарал хандуулмаар байна.