МҮХАҮТ-ын их хурлаар шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүн өмнөх сонгуулиудтай харьцуулахад олон байна. Одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн найз, хувийн компанидаа захирлаар ажиллуулж байсан Т.Дүүрэнг энэ удаагийн сонгуульд сойж байгаа сурагтай. Тэднийг олон нийт, танхимын гишүүд эсэргүүцэж болзошгүй байгаа учир дараагийн залгамж халаа хэн байх талаар ярилцан, тохирч бэлдэж байгаа мэдээлэл тархаж эхэллээ.
Нэр дэвшигч "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Т.Дүүрэн, О.Амартүвшин нар нь MCS “Спирт бал бурам” компанид хамт ажиллаж байсан, нэр нөлөө бүхий Монголын томоохон бизнес эрхлэгчдийн дор хамтран зүтгэж байсан түүхтэй. Маргааш болох Их хурлын оролцогсод санхүүгийн тайлан шаардаж, мах, самрын бизнес эрхлэгчид хууль бус үйлдлийг нь илчилсэн тохиолдолд бүх бурууг Т.Дүүрэн хүлээж, нэрээ татахаар үгсэн тохиролцжээ.
Ингээд эртний анд Д.Энхтүвшинг ялуулахын төлөө эртнээс бэлтгэн хайрцагласан компанийн төлөөлөл, оролцогсдыг саналаа өгөхийг уриалах мөн МАН-н генсек Амарбаясгалантай тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалж мэдээлэв. Мөн МҮХАҮТ намын хараат бус, бие даасан байх ёстой ч МАН-ын угшилтай, бизнес болон намын ашиг сонирхол нэгтэй хүмүүс өөрсдийн залгамж халааг томилуулж хууль, дүрэм журмыг ноцтой зөрчих бэлтгэлээ базаасаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.204
Ene bas ajilaa ovluuleh ni uu tenegteh yumaa
Хариулах