Б.ЖАРГАЛСАЙХАН: МҮХАҮТ-ийн​ Ерөнхийлөгчийн ажлыг улстөрч хүн л хийнэ

Б.Ариунзаяа
2023/09/20

#Шууд: Буянгийн Б.Жаргалсайхан: МҮХАҮТ-ийн сонгуулийг хүртэл луйвардах гээд байна шүү дээ…

Б.ЖАРГАЛСАЙХАН:

- Танхим сонгууль хийхээсээ өмнө өнөөдрийн үйл ажиллагаа шударга, хууль дүрмийн дагуу явагдаж байгаа юу гэдгийг ярих ёстой. Дараа нь сонгуулиа ярих хэрэгтэй. Ер нь ойлгомжгүй зүйлүүд байна. Энэ Их хуралд хэн хэнийг төлөөлж суугаад байгаа юм. Өчигдөр орон нутгаас ирсэн хэсэг хүмүүсийг уулгаж идүүлээд явж байгаа сураг дуулдсан. Дандаа ингэж туулай ашиглаж болохгүй. УИХ-ын сонгууль дээр хүртэл царцаа "нисгэдэг" биздээ. Яг л ийм зүйл болоод байна. 

- Өчигдөр Хяналтын зөвлөлийнхөн хэвлэлийн хурал хийж, тайлан тооцоогоо тавиагүй. Онц их хурлаа яаралтай зарла гэж шийдвэр гаргасан талаар мэдээлсэн. Олон нийтийн байгууллагын ингэж заваан замаар оруулж болохгүй. 

- Дарга нарын мөнгө гэж байдаггүй. Энэ мөнгө хэр зэрэг зөв зарцуулагдаж байна вэ, хөгжил авчирч байна вэ. Төсөв хэлэлцэхэд хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж байна уу. Хэдэн дарга өөрийнхөө мөнгөөр улс орныг хөгжүүлэх гэж байгаа юм шиг сууцгааж байна. Японы Засгийн газрын Сангийн сайд нь жил бүр тайлан тавьдаг. Ирэх жил ийм  зүйл хийнэ гээд хувийн хэвшилтэйгээ зөвшилцдөг. Гэтэл манайд улсын компаниудтай. Нөгөөдүүл нь ашигтай ашиггүй нь мэдэгддэггүй ч санхүүжилт өндар авдаг. Хувийн хэвшилээ нүднийхээ үзүүрт тавьчихдаг. Тиймээс энэ удаагийн хуралд төрийн бодлогод хувийн хэвшил гол зонхилох үүрэгтэй байх ёстой гэдэг байр суурьнаас оролцож байна.

- Бүгд Найрамдах нам хэзээ ч төрийн эрхийг авч байгаагүй. Хамгийн их булхай луйвар хийдэг хүмүүс нь МАН болон АН-д бий. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч бол улстөрч хүний хийх ажил. Энэ хүн төрийн эрх барьж байгаа намуудтай улс төр, нийгэм, эдийн засгийн гэрээ хэлэлцээр хийх, эрх үүргийг хамгаалах ёстой. Тиймээс улстөржихгүй, улстөрөөс ангид байна гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьдагаа боль.  


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.143
    2023/09/21

    Самарч өгнө биз.Би гээ харуулах индэр болгоно

    Хариулах
  • 103.212.118.43
    2023/09/20

    Жагаа ханатай ярьдаг.

    Хариулах
  • 103.212.118.226
    2023/09/20

    Зайлаа 2 нүүртэй ясан толгойт сувдөг өвгөн

    Хариулах