#Шууд: Т.Ганболд: МҮХАҮТ өнгөрсөн хугацаанд олигтой ажиллаагүй. Сонгууль нь хүртэл шударга явна гэхэд хэцүү байна…

Т.ГАНБОЛД: 

- Танхим өнгөрсөн 4 жилийн хугацаанд үүргээ хэр биелүүлсэн бэ гэдгийг энгийн бизнес эрхлэгчид илүү бодитой хариулт өгнө. Тэдний ихэнх нь танхим гэж мэдэх ч үгүй байх. Бизнесийн орчин сайжирсан уу гэвэл таатай хариулт өгч чадахгүй. 

- Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 13 хүн нэр дэвшиж байна. Украйны дайн, ковид зэрэг дэлхий дээр болж байгаа бүх хямралуудыг тоочоод суудаггүй, бодит өөрчлөлтийг хийж чадах, төр засагтайгаа мөр зэрэгцэн ажиллаж чадах хүнийг сонгох хэрэгтэй. 

- Бид өнөөдрийг хүртэл төр орших дор татвар оршино гэдэг дундаж зууны уриан дор ажиллаж ирсэн. Уг нь төсвийг бүрдүүлж байгаа хүмүүс нь татвар төлөгчид. Тиймээс татвар төлөгчийн дор төр оршимой гэж ойлгож ажиллах ёстой. Төсвийг бүрдүүлж байгаа энэ хүмүүс захиран зарцуулж байгаа хүмүүсийнхээ дор явж болохгүй. Ядаж, шаардлага тавьдаг, шахдаг, мөрдүүлж чаддаг хэмжээнийй хүчтэй нэгдэл болох ёстой. 

- Манай улсад шударга ёс гэж байхаа больж. Морь уралдсан ч будилаантай, бөх барилдсан ч маргаантай, УИХ-ын сонгууль цаашлаад энэ танхим хүртэл будилаантай байна. Наад зах нь хуулинд заагаагүйгээр гишүүдийг хязгаарлаж байна. Нийгмийн даатгал төлдөг лавлагаагаа үзүүл гэх мэтээр. ХХК -ийн эзэн хүн өөрийн тамга тэмдэгтэй албан бичгээрээ хөрш айлынхаа хүнд ч итгэмжлэл өгөөд явуулж болно.