СХД-ийн эмнэлэг ходоод таллаж тайрах дурангийн мэс заслыг амжилттай хийжээ

Б.Ариунзаяа
2023/09/20

Сонгинохайран дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн хамт олон ходоодны хавдрын үед дурангийн тусламжтай ходоодны дээд хэсгийг таллаж тайран улаан хоолой-нарийн гэдэсний залгаас, нарийн гэдэс ходоодны залгаас, нарийн гэдэс нарийн нарийн гэдэсний залгаас үүсгэх мэс заслыг эмнэлэгтээ АНХ УДАА амжилттай хийжээ. Өвчтөн бүрэн эдгэрч мэс заслын үеийн болон дараах хүндрэлгүй эмнэлгээс гарсан байна.

Уг мэс засал нь:
1. Жижиг зүслэгүүдээр жижиг шарх үүсгэх учир шарх хурдан эдгэнэ, хагалгааны дараах шархны өвдөлт бага
2. Хагалгааны дараа сөөргөө үүсэх нь бага
3. Хагалгааны дараа витамин В12 дутагдлын шалтгаант цус багадалт үүсэхгүй зэргээрээ давуу талтай.

Хавдрын мэс засал дүүргийн эмнэлэгт хийгдэж эхэлснээр иргэд 3-аар шатлалын эмнэлэгт хийгддэг хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг хүлээгдэл багатай хурдан шуурхай, амьдарч буй дүүрэгтэй авах боломж нээгдэх юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.26
    Өчигдөр

    ????????????????????????????

    Хариулах
  • 66.181.190.97
    2023/09/20

    Эмч нар нь үнэхээр чадалтай тэр дундаа тайванаас эмчлэх үнэхээр баярлаж явдаг шүү

    Хариулах