Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6 дугаар ангийн 21 сурагч 16-17 цагийн үед бөөлжиж, суулгаж эхэлжээ.
Тэдгээр хүүхдүүд ангид нь эвгүй үнэртсэн учир үнэртэй ус цацсан гэх өгүүлэмжтэйгээр эрүүл мэндийг байгууллагад ханджээ. Одоогоор хүүхдүүдийн 4 нь ЭХЭМҮТ -д зүрх дэлссэн гэх оноштойгоор үлдсэн бол бусад хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна.
Хордлогын шалтгааныг нь тодруулахаар ХУД-ийн НЭМГ болон цагдаагийнхан газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан таамаглалаар газ үнэрлэсэн байх магадлалтай тул ангийн битүүмжилсэн талаар албаныхан мэдээллээ.
Газар дээр нь Нийслэлийн нийгмийн бодлогы асуудал хариуцсан орлогч дарга З. Төмөртөмөө ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна