СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-14 насны дөрвөн хүүхэд бүлэглэн 15 настай хүүхдийг шатаасан гэх хэргийг шуурхай илрүүлжээ

Б.Ариунзаяа
2023/09/22

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийг шалгахад, Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

Мөн хохирогч С нь урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна гэв.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.125
    2023/09/22

    Яаанаа ямар айхтар зэрлэг юм бэ? Насанд хүрээгүй гэж бага ялаар даваруулж болохгүй. Яаж хүмүүжээд байнаа. Өсвөр насны хүүхдүүд сэтгэцд нөлөөлөх эм хар тамхи газар авсан гэсэн шүү. Ирээдүй мөхнө хар тамхинаас хамгаалах арга хэмжээгээ чангатга.

    Хариулах
  • 66.181.160.97
    2023/09/22

    Хүүхдийн/ хүний эрх / ярьж хоосон шоудаж нийгэмд танигдах гэсэн зарим нэг хэнд ч наалдац өгөөжгүй хөөсрүүлэгчдийн балаг нийгэмд тэнүүчилч яваа нь тэр байх шүү!!!!

    Хариулах
  • 202.55.188.82
    2023/09/22

    ямар аймшигтай юм бэ тэр 4-нь хүүхдийн ар гэр эцэг,эх хариуцлаггүй хүмүүс болоод хүүхдүүд нь ингэж яваа бх

    Хариулах