Н.УЧРАЛ: Энэ бол хүнд суртал, авлигыг халахын төлөө хийж байгаа эхний 10 алхам

Б.Ариунзаяа
2023/09/25

#Шууд: Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг цахимжууллаа…


Н.УЧРАЛ: 

-  Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээг цахимжууллаа. Тодруулбал, Хүнсний дэлгүүр, ресторан, ая тухтай дэлгүүр, мини маркет, баар караокэ, цайны газар, супер маркет, зочид буудал, мухлаг, хүнсний захын зөвшөөрлийг цахимжуулж байна. 

- Шилэн ил тод нээлттэй байдал амьдрал дээр биелэлээ олж байна. Хүнд суртал, авлига халахын төлөө хийж байгаа эхний 10 алхам гэж томъёолон хэлэхийг хүсэж байна. Авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл бол технологи юм. Авлига бол нийгмийн хорт хавдар. Энэ хавдрыг нарийн технологи ашиглаж онош тавьдаг шиг авлигыг бууруулахад технологи ашиг зайлшгүй шаардлага үүсэж байна. 

- Технологи сайн тал бий. Цайнд ордоггүй, хамаатан садангүй, муухай аашлахгүй, чөлөө авдаггүй, утсаа салгадаггүйгээрээ онцлогтой. Цаашид энэ төрлийн зөвшөөрлийг авахдаа цаасаар авах боломжгүй.  

- Одоогоор Emongolia-д 83 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжсан. 

- 2022 оны 1 сарын 1-нээс эхлэн нотариатын гэрээг Хур системтэй нэгтгэсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна