2023 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 2023 оны 09 дугээр сарын 25-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Өнөө өглөөний байдлаар Увсын Малчинд 27.0 см цасан бүрхүүл тогтжээ
Цасны зүзаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Увсын зүүн хэсэг, Завханы ихэнх нутгаар 0.0-27.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 27.0 см, Хяргаст 9.0 см, Цагаанхайрханд 8.0 см, бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: 18-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг , говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр хэсгээр, 23-нд баруун аймгуудын зарим газар, төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хэсгээр, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, 7 хоногийн хур тунадасны нийлбэр 0.0-32.0мм байсан байна. Үүнээс хамгийн их нь Увсын Баруунтуруунд 32.0 мм, Завханы Цагаанхайрханд 31.6 мм, Говь-Алтайн Алтайд 26.9 мм, Завханы Шилүүстэйд 26.0 мм, Түдэвдэйд 25.0 мм, Сэлэнгийн Зүүнхараад 21.8 мм, Бугантад 21.4 мм бусад нутгаар 0.0-21.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх, Ерөө голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан хонов.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр буюу 24, 25-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:
Хур тунадас: 18, 20-нд бага зэргийн бороо, 23, 24-нд бороо орж 7 хоногийн хур тунадасны нийлбэр 9.0-9.3 мм байсан байна.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр байв.
Агаарын температур: 23-нд шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус, бусад хугацаанд шөнөдөө +2...+7 градус, Яармаг-Сонгины орчмоор -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!