#Шууд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн” архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах ажлын талаар мэдээлж байна.
Т.МӨНХСАЙХАН:
- Монгол Улсын архины хэрэглэгээ сүүлийн 10 жилийн хугацаанд 3,2 дахин нэмэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч архины хэрэглээг бууруулах тухай 43 тоот зарлигийг гаргасан. Үүний үр дүнд согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан мэдээлэл байна.
- 2023 оны эхний найман сарын үзүүлэлтийг 2022 онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан байна. 2022 онд 16 сая литр согтууруулах ундаа борлуулж байсан бол 2023 онд 14 сая литр зарагдсан байна.
- Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ багассан байна. Бид жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа. 2023 онд 34-36 градустай согтууруулах ундааны хэрэглээ хамгийн өндөр байгаа бол 38 градустай архины хэрэглээ багассан.
- Архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгасан. Тус сан байгуулагдаж, 4 тэрбум орчим төгрөг төвлөрч, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтолт эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний зардлыг тусгаад байна.
- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,8 хувиар буурсан байна. Санд төвлөрсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадвал манай улсын архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр хувиар буурах боломж бүрдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.84
Арай ч бишээ. Монголд юу болоод байнаа. Ким чен ин шиг
Хариулах