ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж буй. Гэвч түүнийг тус улсад ажиллах үеэр германы хэвлэлд "Нүүрсний хулгай"-н хэрэгт холбоотой гэх мэдээлэл гарчээ. Тэрбээр уг мэдээлэлд цахим хуудсаараа дамжуулан няцаалт хийсэн байна.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна.
Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалсан байна.
Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын цахим хуудас, элдэв нэр хаяг ашиглан өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгох үлгэр зохиож буйг үүгээр эрс няцааж байна.
Нүүрсний хулгай, төрийг хэрсэн аалзны торыг нь өөрсдөө шүгэл үлээн илчилж, олон нийттэйгээ хамт зад татаж байгаа Засгийн газрын гишүүн миний биеийг өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгож барьцалдах гэсэн хоосон санаархал чинь хэзээ ч бүтэхгүй гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хувьд албан ёсоор мэдэгдье.
Манай намын олон мянган гишүүн, ажилтан, албан тушаалтан нэг бүрийн ах дүүгийн хувийн бизнестэй намайг холбох мөрөөдөл чинь бүтэхгүй. Бид бүхний шударга ёсны тэмцлийг хичнээн харлуулавч та нарын цаг дууссан, намрын халуун өдрүүдээр гэм зэм, гэсгээл шийтгэлээ хүлээх болно гэдгийг шулуухан хэлье.
Авлигачдын оффшор дансанд цутгаж байсан эх орны баялгийг ард түмний цалин орлого, эдийн засгийн өсөлт, иргэн бүр хүртэх өгөөж болгохын төлөөх шударга ёсны тэмцэл үргэлжилж байна.
Нийгмийн хөгжлийн хорт хавдар болсон авлига, дээрмийг уг үндсээр нь тасдан, ахин өндийх аргагүйгээр төрийн тогтолцоогоо эрүүл зөв болгон дархлахын төлөө бид хичээн зүтгэх болно.








Л.Оюунэрдэнийн толгойлсон Монгол улсын засгийн газар л ардчилал, эдийн засгийн зах зээлиын харилцаанд шилжсэн үед буруу замруу хазайлган улс.орноо авилга хээл хахуулд автсан, цөөн тооны олигархуудын ноёрхолыг тогтоосон, баян, хоосны ялгаралыг бий болгон, ажилгүйдэл, ядууралыг гааруулсан, төрийн өмч, төсөвийн хөрөнгийг хулгайлан баяжигчидыг дэмжсэн, хэт улс төржсөн зэрэг ноцтой дутагдлуудыг арилгаж, төр, засагаа цэвэрлэн, эрлүлжүүлэж, шудрага ёсыг тогтоохын төлөө тэмцэж, түүнийг устгахын төлөө зорьмог үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц шалгарсан засгийн газар юм. Энэ засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, 2024 оны УИХ-ын сонгуульд эх орноо гэсэн чин сэтгэлтэй шуналгүй, гар, нэр нь цэвэр чадварлаг иргэдээсээ нам харгалзахгүйгээр, шудрага иргэдээсээ сонгож байгуулах ажлыг л маш зөв зохион байгуулалтаар шалгаруулан төр, засагаа хулгайчид, олигархууд, офшорчид, худалчидаас бүрэн цэвэрлэх ажилд сонгуулийн насны иргэн бүр сэтгэл, оюунаа дайчлан, одооноос идэвхитэй оролцоцгооёо. Энэ ажилыг зохион байгуулах ард түмний бүрэн эрхтэй, зөв бүтэцтэй түр хороог монгол улсын Ерөнхийлөгчөөр удирдуулан байгуулаж ажиллуульяа. Энэ түр хороо УИХ-д нэр дэвшүүлэх иргэдээ шалгаруулан санал хураах хуудсанд бичигдэх хүмүүсийг эцэслэн тогтоох нь зүйтэй юм. Түр хорооны бүтэцэд хууль хяналтын байгууллагуудын мөн улс төрийн намуудын дага нар,шудрага иргэдийн төлөөлөлүүд, ахмадын, залуучуудын, эмэгтэйчүүдийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулах шаардлагатай. Энэ хороогоор намуудын шалгаруулсан нэр дэвшигчид, хувиар нэр дэвшигчид нэг бүрийг шилж сонгож хэлэлэцэх учиртай.Ингэж байж л бид Монголоо гэсэн сэтгэлтэй шилдэг иргэнээ шалгаруулан, сонгогчидод ч сонголтоо зөв хийх боломжийг олгож, сонгуулийн ажилыг хөнгөвчилж чадна.
Zuv demjij bn
Энэ намыхан их ч идсэн чоно бага ч идсэн чоно ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ гэсэн сэтгэлгүй хулгайчдаар дүүрсэн намууд
Зөв үүнээс үнэн өөр үнэн гэж байхгүй
Ээ тэгээд өөр дээр нь хариуцлага ирэхээр гүтгэлэг, худлаа гэдэг ч дээ хүн үнэмших аргагүй л тайлбар юм. Цагтаа ЖДҮ рүү гар дүрээд л авсан хүн шүү дээ. Их ч өмхий, бага ч өмхий гэдэг биз. ЖДҮ бол хулгайлдаг харин Нүүрс хулгайлдаггүй гэж хэлэхээр чинь олны элэг хөших цаашаа л юм болж байна. Ер нь тэгээд Ерөнхий сайд маань ЖДҮ-д гараа дүрсэн, иргэдийн боломжийг хулгайлсан этгээдээр Засгийн газрын болон намын гал тогоогоо бариулах гэдэг олон нийтийн эргэлзээ, үл итгэх сэдлийг улам л төрүүлнэ дээ... Ажлаас нь чөлөөлөөд АТГ-т нь асуудлыг нь хуульд заасных нь дагуу тавьж шалгуулбал энэ хүнээс их юм гарна даа. Явж явж хамгийн их шударга ёс ярьж, шударгын дүрд тоглодог улс хамгийн худалч байдаг гэдгийг хүн төрөлхтний түүх ч манай нөгөө Шударга 5 ч бэлхнээ нотлон харуулаад байгааг ард түмэн сайтар мэднэ...