Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авчээ.
Улмаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрсэнээс автомашины дугуй шатаж байжээ. Аврагчид 5 минут ажиллаж унтраасан байна.
Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ








болгоомж болгоомж бас дахин болгоомж
Ум ма ни бад ми хум