#Шууд: “Тэнгэрлэг Монгол” ТББ -аас самар бэлтгэхийг яаралтай зогсоох тухай шаардлагыг БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэд хүргүүлж мэдэгдэл хийж байна
- Манай “Тэнгэрлэг Монгол” ТББ -ынхан Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймагт ажиллаад ирлээ. Хуулийн хугацаагаар бол 10 дугаар сарын 20-ноос самар түүх ёстой. Гэтэл айлын гэр, өвөлжөөгөөр дүүрэн самар байна. Үүнд зарим аймаг, сумдын байгаль хамгаалагчид нь хүртэл оролцсон байна.
- Өнгөрсөн жилүүдэд 20-22 тонн самрын нөөцтэй байсан. Харин энэ жил дөнгөж 3-хан тонн. Гэтэл БОАЖ-ийн сайд хилээр тодорхой хэмжээний самар гаргах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээ эргэж хараад, таслан зогсоогооч гэж шаардаж байна.
- Хушин ой нь 50 зүйлийн хөхтөн амьтан, 160 гаруй зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, 4 зүйлийн мөлхөгч амьтдын хүнс тэжээл болдог. Гэтэл иргэд самар түүх нэрийдлээр хушан ойг доройтолд оруулж байна. Яагаад байгалиа сүйтгэн барин хуш модны самраа гаргах хэрэгтэй гэж.
- Архангай аймагт гэхэд л 8 дугаар сарын 10-наас эхлээд самараа түүгээд эхэлчихсэн байна. Одоогийн байдлаар ойд самар алга.
- Самрын бизнест аймгийн удирдлагууд, мэргэжилтнүүд нь хамсарч байна гэж хардаж байна. Яагаад хуулийн хугацаа нь болоогүй байхад самар түүсэн хүмүүст хариуцлага тооцохгүй байна вэ. Тиймээс самрын экспортоо зогсоохыг шаардаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!