Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хуучин автобус оруулж ирсэн гэх асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг автобусыг талбай дээр нийтэд үзүүлсэнээр хуучин автобус гэх хардлага батжиж, БНСУ-ын Daewoo үйлдвэрийнхэн монголчуудаас албан ёсоор уучлалт гуйсан. 

Тэгвэл Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг хүлээж авах эсэхийг Ерөнхий сайд шийдэх юм. 

Цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаагаар  автобусны хэрэгт  "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, тус газрын мэргэжилтэн Ш.Баярсүх нарын 4 хүнийг Нийслэлийн 461-р ангид саатуулаад байна.