#Шууд: Багш нарын тавиад байгаа шаардлагын зорилго нь зөв арга нь буруу

Л.ЭНХ-АМГАЛАН

- Хуулиараа БШУЯ, Монголын багш нарын ҮЭХ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран 3 талын хэлэлцээрт орох ёстой.  Хууль бус байгууллага хууль бус шаардлага тавьж болохгүй. Багш нарын тавиад байгаа шаардлагын зорилго нь зөв ч  арга нь буруу байна. 

- Болдог бол ганц багш гэлтгүй төрийн бүх албан хаагчдынхаа цалинг 1000 ам.доллар болгочихмоор л байна.

- Манай улсын төсөв 19 их наяд. Үүнээс цалингийн зардал нь 5,1 их наяд. Үүн дотор боловсролын салбарын цалин 1,7 их наяд. Энэ жил дахиад цалин нэмэгдсэн. 

- Өнгөрсөн 5 дахь өдөр УИХ-ын өргөн барьсан 2024 оны төсөв цалин тэтгэвэл 10 хувь нэмэхээр тусгасан. Орон нутгийн төрийн албан хаагчдын цалинг сумын төв бол 40 хувь, аймгийн төв бол 20 хувь нэмнэ. 

- Монгол Улсын цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарыг нь онцлохгүй. 

- Гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам ухрахгүй. Хамгийн сайн үнэлгээтэй багш цалингийнхаа 50 хүртэлх хувийн урамшуулал авна. Хамгийн өндөр цалин авах боломжийг бий болгосон.