#ШУУД: Ж.Сүхбаатар сайд мэдэгдэл хийж байна
Ж.СҮХБААТАР:
- Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өглөө.
- Анх сайдаар томилогдоход Ерөнхий сайд ёсзүйн зарчмаа баримтлаарай гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж байна.
- Нэг жил гаруй энэ албан тушаалыг хашсаны хувьд байр сууриа илэрхийлье. Албан тушаалаа улстөрийн үүрэг даалгавар гэж хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлд тулгамдсан асуудал их байсан. Гол нь асуудлыг үндсээр нь шийдвэрлэх хэрэгтэй.
- Анх томилогдохдоо төлөвлөгөө гаргасан. Олон зүйлийг зэрэг эхлүүлсэн. Үүний нэг нь нийтийн тээвэр. Ер нь Засгийн газраас түгжрэлийн асуудал дээр барих бодлого тодорхой болсон. Ингээд нийтийн тээврийн нэгдүгээр асуудал юм байна гэдгийг ойлгуулж чадсан. Олон нийтиййн анхааралд оруулсан. Засгийн газар дээр нийтийн тээвэр, холбоос зам, тойрог зам зэрэг асуудлыг ярьж, төсвөөрөө дамжуулж, шийдвэрлэж эхэлсэн.
- Нийтийн тээврийн салбар хүнд байгаа гэдгийг мэдэж байсан. Гэтэл ажил авахад миний бодсоноос ч илүү хүнд байсан. 1000 гаруй автобус ашиглалтаас гарах болчихсон байна.
- 2023 онд нийтийн тээврийн шинэчлэлийн төсвийг надад хуваарилсан ч хууль тогтоомжийн хүрээнд нийслэлд эрхээ шилжүүлсэн. Нууцад аваагүй. Тендерт хамаарахгүй байх үндэслэлийг нь баримтлаад худалдан авалт хийсэн.
- Анх 500 автобус худалдан авалт хийхээр төлөвлөж байсан ч нэмээд 300 автобус авах шаардлага тооцоо гарсан. 50 дунд оврын автобус, 160 цахилгаан автобус, 600 дизель автобус авахаар болсон. Гүйцэтгэгчээр нь Тэнүүн-Огоо ХХК шалгарсан. Нийлүүлэгч тал нь БНСУ-ын компани байсан. Би тоон дээр ач холбогдол өгсөн. Магадгүй энэ миний алдаа байх.
- Будаг замаск зэрэг дээр нь анхаарч авах байж. Туршлагагүйтлээ гэж хэлэхгүй. Шийдэхийн төлөө хичээж ажиллалаа.
- Цаашид хүнд хүнд шийдвэр гаргах шийдэл хүлээж байгаа. Автобусны дуулианаар жинхэнэ хулгайн асуудал дарагдах ёсгүй. Нийтийн тээврийн шинэчлэл надаас болж зогсох ёсгүй. Гэхдээ хүн нь явж байгаа ч асуудал нь шийдэгдэхгүй үлдэж байна.
- Ажлаа өгөх бодол надад олон удаа төрж байсан. Заримдаа эрүү шүүлт дор хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Гэхдээ би асуудлыг шийдэхийн төлөө явсан. Харамсалтай нь хамгийн чухал асуудал гэж тооцож явсан ажил маань нийлүүлэлт дээрээ асуудал үүслээ. Мэргэжлийн хүмүүс нь эцэслэн тогтоох ёстой.
- Нийслэлийн балгийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Үүнийхээ төлөө буруутгагдаж байгаа нь ч үнэн.
- Д.Сумъяабазар дарга бид хоёр ярьж байгаад автобусаа талбай дээр гаргаж тавьсан. Нээлттэй байгаа нь буруу биш.
- Нийтийн тээврийн асуудал зөвхөн автобусны дуулианаар дарагдах ёсгүй. Энэ бол байнга яригдах сэдэв.
Ногоон автобуснуудаа бүгдийг нь буцаа
олон жилийн бугшсан асуудал байх даа
Сүхбаатар сайдад итгэдэг дээ. Арай ч хулгайд оролцоогүй байх... Тендер нь өмнө нь явагдчихсан л байна. Тэнүүн огоо л буруутай юм биш үү. Сайдынхаа хувиар хэлэх шаардах ёстой зүйлээ хэлж л байж дээ. Хуучин автобус засаад, ийм өндөр үнээр оруулж ирнэ гэж бодоогүй л байх даа хөөрхий.... Хэцүү ч юм даа. Шал дэмий энэ хэцүү албан тушаалд орж дээ хөөрхий..
Шинэ автобусан дээр замаск хийдэг юм уу? Юу хуцаад байгаа авлигачин хулгайч вэ..
Shudragaar hergeer hulee
Дүлзэн
Шууд худалдан авалтыг яаоалтай глримоор удс шууд үйлдвэрлэгчээс нь авдаг
Та нар эдгээр автобуснуудыг оруулж ирсэн хүмүүс яасан ч ичих нүүргүй худалч хулгайч хүмүүс байдаг юм бэ ард түмнийг ёстой нэг доромжлох шиг болж бнадаа
Ашгаа хувааж идчихээд ичихгүй, бид 2 гэчихжээ, өмхий шуналын үүрнүүд, сэтгэлгүй хулгайчууд