Энэ сарын 2-ны өдөр буюу өчигдөр 19 цагийн орчим бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алдсан байна.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус харамсалтай хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхлээд байна.








Орон сууцны өндөр барилга барьж буй барилгын компаниуд цонхны хаалтыг заавал хийсэн байх нь зөв шүү. Эрсдэлийг эртнээс сэргийлж байх хэрэгтэй. Ер нь орон сууцанд хүүхдүүд байх учир ямар материалаар цонх, болкон хийхээ сайн бодож стандарт гаргах хэрэгтэй болжээ. Гоё харагдах нэг хэрэг. Аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хамгийн чухал.Үүнд: 1. Цонх болкон нь хаалт хамгаалалттай 2. Гал цахилгаан нь автомат унтраагчтай 3. Ус алдах үед доош нэвтрүүлэхгүйн тулд давхар бүрт усыг гадагшлуулах бохирын шугамруу нэвтрэх цорго зэргийг шийдэх хэрэгтэй. Энэ бүхэн гадны орон сууцанд хэвшил болсон стандарттай байдаг гэсэн шүү.
Цонхондоо хаалт хийхгүй хөдөөний тэнэг эцгүүдийг яанаа
Баригдаж байгаа барилга орон суутнууд заавал цонхны найдвартай хаалт хийх дүрэм,журам гаргах ёстой
Зөв
Хайран хүүхдүүд нэг өдөр өнжихгүй цонхноос унадаг боллоо яах вэ таминь өндөр байшингуудыг болиочээ
Энэ олон давхар цемент овоолох оо боль байшинд өсөөгүй хүүхдүүд хөөрхий