#ШУУД: Х.Нямбаатар: Мэдээж маш хүнд шийдвэр байлаа

Монгол Ардын Нам(МАН)-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад Х.Нямбаатарыг томилох, үүнтэй холбоотойгоор түүний оронд Б.Энхбаярыг томилох, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. 

Х.НЯМБААТАР:

- Одоогоор НИТХ-ын шийдвэр, Ерөнхий сайдын гараагүй учир халаа сэлгээ хийнэ гэж ярих ёсзүйн хувьд зохимжтой биш. Гэхдээ ажлын байрны зураг авалт зайлшгүй хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл халаа сэлгээ хийнэ.

- Ерөнхий сайдаас 5Ш ажиллагааг явуулах, худалдан авалт, газар олголтыг цахимжуулах гээд 3 цаг гаруй хугацаанд үүрэг даалгавар авлаа. Нийтийн тээврийн шинэчлэл уначихлаа. Тиймээс энэ худалдан авалтыг дуусгавар болгох, агаарын бохирдлыг бууруулах, хууль эрхзүйн шинэчлэл хийх гээд ажил их байна.

- Өнөөдөр Нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарна. Мэр тогтоолын дагуу ажиллана.

- Дэлгэрсайханы гишүүний хувьд сүүлийн 2 парламент даман мөр зэрэгцэн  ажиллаж байна. Тиймээс туршлагатай хүнийг Түгжрэл хариуцсан сайдаар томилж байнагэж харж байна. Шулуухан хэлэхэд бид энэ ажилд томилогдох санаачилга гаргаагүй. Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. 

- Хотын даргаар албажиж томилогдсон тохиолдолд богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон алсдаа хийх төлөвлөгөө гаргана. Алсдаа эм мэт тустай, ойрын хугацаанд давс мэт гашуун шийдвэрийг гаргахаас өөр замгүй гэдгийг урьдчилж хэлье.

- БЭТ хэлбэрээр НЗД-аар томилогдон ажиллах хүн олдохгүй. 

- Сонгинохайрхан дүүргийн иргэдэд ажлын тайлангаа тавина. Би хол явахгүй. Тиймээс иргэдтэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлүүлнэ. Би сэтгэлгүй хүн биш. Намайг сонгосон иргэдтэйгээ болон тус дүүргийн Засаг даргатай нь хамтран ажилласаар байх болно.

- Нийслэлийн намын хороон дээр хэн нэгэнтэй зөрчилдсөн зүйл байхгүй. Хэн нэгэн хүний талаар хэвлэл мэдээллийн байгууллагад матаас өгч байсан удаагүй. Цаашид нам, улстөрийн хүчин дотооддоо эв нэгдэлтэй байх нь сонгуульд ялах хүч болдог. Гэхдээ энэ бол буруу зүйлийг нууж хаа гэсэн үг биш.