"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны АЛТАН МЕДАЛИЙГ эх орондоо авчирлаа.
Ийнхүү Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй 3 дахь АЛТАН МЕДАЛЬТАН боллоо. Түүнээс өмнө Д.Отгондалай (Инчён 2014), Э.Цэндбаатар (Жакарта 2018) нар боксчдоос тивийн олимпод манлайлж байв.
Аваргын медалийг Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардууллаа.
Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/ Монголын спортын сэтгүүлчдийн холбоо














Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!