Дорноговь аймгийн Сайншанд суманд /2023.10.03/-ны өдрийн өглөө 12 настай эмэгтэй хүүхэд сургуульдаа яваад сураггүй алга болсонтой холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комисс, цагдаагийн байгууллага шуурхай эрэн хайх ажиллагааг явуулсаар байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн охиныг хүч нэмэгдүүлэн хайж эхэлжээ. Тодруулбал ОБЕГ-аас эрэн хайх ажиллагаанд оролцуулахаар Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг гаргасан байна. Одоогоор охиныг хайх ажилд 700 гаруй хүн оролцож байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!