#Шууд: Б.Дэлгэрсайхан: Алга болсон охины мэдээлэлд чих тавьж байна, хувиасаа мөнгө гаргаад онгоц хөлсөлж өгсөн

Б.ДЭЛГЭРСАЙХАН: 

- 2017 онд Энхтүвшин Засаг дарга байхдаа 32 байршилд 69 камер байрлуулсан. Гэвч эдгээр камерууд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа юм зүйл байгаа юм байна. Аймаг орон нутаг камерын асуудлаа шийдэх ёстой. 

- Сайншандын сумын төсөвт 130 сая төгрөгөөр камер сайжруулна гэж төсөвлөсөн байна. Гэтэл үүнийг одоо болтол хийгээгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцно.  

- Өмнө нь Замын-Үүд суман дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар камержуулах төсөл хэрэгжих гэж байсан ч тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх эсэргүүцсээр байгаад болиулсан. Хэрэв тэр үед /2016 он/ Замын-Үүд сумыг камержуулсан бол өдийд Сэржмядаг гэдэг хүүхдийн асуудал гараад л ирэх байсан. 

- Алга болсон охины мэдээлэлд чих тавьж байна. Анх гэрээсээ өглөөний 07 цагт гараад л 10 өнгөрч байхад багш нь хичээлдээ ирээгүй гэж яриад л цагдаад мэдэгдсэн юм билээ. Сэжигтэнийг Цогтцэцийн сумын гуанзнаас баривчилсан. Одоо газраа зааж өгнө гээд явж байна. 

- Миний зүгээс зардлыг нь төлөөд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргалаа. Учир нь энэ сэжигтэн өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12  жилийн ял авч байсан хүн юм билээ.