Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Н.Мишигдорж:

- Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Цагдаагийн дэд хурандаа Товуудоржоор ахлуулсан ажлын хэсэг  Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сум хүртэлх өргөн хэмжээнд хийж байна.  Мөн ОБЕГ-аас агаараас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Прокуророос энэ хэргийн мөрдөн байцаалтын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж үзсэн.