#Шууд: МАН-ын бүлэг хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах асуудлаар ХЗДХ-ийн Б.Энхбаярын мэдээллийг сонслоо
Б.ЭНХБАЯР:
- Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялыг бодлогыг чангатгах багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон. Хуулийн төслийг урьдчилсан байдлаар танилцуулж байна.
Хуулийн хүрээнд Эрүүгийн хуулийн төсөл, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн шүүх байгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэхлэх тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт орно.
Эрүүгийн хуульд
- Бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жилийг нэмэгдүүлж 30 жил болгох болгох. өршөөл үзүүлэхгүй
- Бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хорих ялыг хугацаанаас нь өмнө суллахгүй.
- Бага насны хүүхэд гэдэг насны ангиллыг 14 байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарна.
- 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болон бүх насаар хорих.
- Хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар хорих
- Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жил ял оногдуулдаг байсан бол 2-8 жил болж нэмэгдүүлэх, тэнсэхгүй
- Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт 2-8 жил ялтай байсан бол 12-20 болон бүх насаар нь хорих болж чангаруулж байна.
- Хүчиндэх гэмт хэргийг ялгамжтайгаар хуульд оруулсан. Хүчээр бэлгийн харьцаанд оруулах хэргийг хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял оногдуулж, гэмт хэрэгтнийг тэнсэхгүй.
- 16 насанд хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон, хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жил байгааг 12-15 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих болж чангаруулна.
- Мөрдөн шалгах гэмт ажиллагааны нууцыг задруулсан алба хаагчдад 1-5 жилийн хорих ял оногдуулна.
- Согтуугаар жолоо барьсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцно. Ямар хэмжээний согтууруулах ундаа үл хэрэглэснээс хамаараад гэмт хэрэгт тооцно. 1-5 жилийн ял оногдуулна.
- Манай улс жилд дунджаар 30-33 мянган тээврийн хэрэгсэл барьсан зөрчил гардаг. Түүнчлэн манай улсад 26 мянган гэмт хэрэг гардаг. Тэгэхээр жилд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг.
- Гэр бүлийн шүүхийг нийслэлд байгуулна. Хүүхэд гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх маргаан, хүчирхийллийг дагнан шийддэг шүүх байна. Иргэний хэргээр жилдээ 80 гаруй мянган маргаан шийдэгдэж байна. Үүний 10 орчим хувь нь гэр бүлийн маргаан байна.
- Гэр бүл, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулна. Салсан ч тусдаа амьдарч байгаа эцэг эхийн хариуцлагыг чангатгаж, тэтгэмжтэй холбоотой бодлогыг чангатгана. Тухайн этгээдийн орлогын хэмжээнээс хамаарч тэтгэмж төлдөг болно.







Маш зөв. Дэмжиж бна