Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлд уламжлал 2014 оноос эхэлсэн. Монгол Улсад 2022 онд анх удаа СЭЗИС “Академик ёс суртахуун” сэдвийн хүрээнд тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд цар хүрээгээ улам өргөжүүлэн “Мэргэжлийн ёс зүй”-н ач холбогдлыг бизнес эрхлэгчид, СЭЗИС-ийн болон бусад их, дээд сургуулийн оюутан, залууст таниулах зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд: 

Олон нийтэд хандсан: 

-  “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” эсээ бичлэгийн уралдаан
-  “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” панел хэлэлцүүлэг

СЭЗИС-ийн багш, оюутанд хандсан:

-  “Ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг
-  “Академик ёс зүй” таниулах сургалт
-  “Эрүүл мэнд, зөв хооллолтыг дэмжих” аян, явган аялал
-  Бусад сонирхолтой тэмцээн, уралдаан.

Дэлхийн ёс зүйн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, мэргэжлийн ёс зүйн ач холбогдлыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах, нийгмийн манлайллыг бий болгоход хамтран ажиллах байгууллагуудыг globalethicsday@ufe.edu.mn хаягаар хандан, бидэнтэй нэгдэхийг уриалж байна. 

Ёс суртахуунаараа манлайлъя
#GlobalEthicsDay
#UFE_GlobalEthicsDay