Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж байна.

Б.ЭНХБАЯР:

- Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өдөр болгон гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн нь бидний сэтгэлийг түгшээж байна. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Амиа хорлох гэмт хэрэг 55, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар тус тус өссөн байна. 

- Аливаа гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог.  Өөрөөр хэлбэл эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь сэтгэл түгшээж байна.  Тиймээс  энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна гэв.