Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Х.Нурболат нь  хуурамч дипломтой болох нь тогтоогджээ. Х.Нурболат нь  Алтайн техникийн их сургуульд ичнээгээр сурч байжээ. Гэвч тэрбээр сургуулиа төгсөж чадаагүй, диплом аваагүй болохыг ОХУ-ын Барвалийн шүүхээс тогтоосон байна. Уг хурлын тэмдэглэл Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжиж иржээ. Мөн Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчит Цахилгаан түгээх үйлдвэрийн газрын даргаар очихын тулд улайран зүтгэж байгаа түүнийг АТГ болон ЗГ-ын хянан хэрэгжүүлэх газруудаас албан тоот ирүүлж ашиг сонирхлын зөрчилтэй . Удаа дараа хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан нь батлагдаж байна хэмээн татгалзсан байдаг. Тухайлбал Баян-Өлгий аймгийн "Цахилгаан шугам сүлжээний газар" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын албан тушаалд томилох тухай  албан бичгийг  АТГ-т хүргүүлсэн байдаг. Гэтэл АТГ-аас  ирүүлсэн хариунд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах , ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан хэлэлцээд нэр дэвшигч нь тухайн албан тушаалд шаардлага хангахгүй гэсэн хариу ирүүлжээ. 

Мөн ЗГ-ын хянан хэрэгжүүлэх газар Х.Нурболатыг тухайн албан тушаалд тохирохгүй тухай албан шаардлагуудыг Баян-Өлгий аймгийн ЗД-д хүргүүлжээ. 

Гэтэл Х.Нурболат нь  одоог хүртэл Засаг даргаа  шантаажилсан хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Мөн иргэдийн хурлын төлөөлөгч болсноос хойш 10 гаран тэрбум төгрөгийн тендер улсаас авч бүрэн дүүрэн хүлээлгэж өгөөгүй байдаг. 2020 оноос хойш аймгийн ИТХ-д сонгогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий компанидаа тэрбум тэрбумын төсөвтэй тендерүүдийг шууд авдаг болсон байна. Ингэхдээ тендерийнхээ санхүүжилтыг төсвөөс авдаг ч барилгуудаа дутуу гүйцэтгэлтэйгээр царцаачихдаг, Цагааннуур боомтын барилгын ажлын тендерийг авсаныхаа дараа өөрийн төрсөн дүүгээ боомтын Гаалийн газрын дарга болгосон зэрэг асар их ашиг сонирхолын зөрчилтэй талаар мэдээлэгдээд байгаа билээ. Мэргэжлийн бус хүн Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын  дарга болох ямар ашиг сонирхол энэ хүнд байгаа вэ? Төрийн 2 байгууллага татгалзсаар байхад Засаг даргаа шантаажилж байгаа энэ үзэгдэл нь түүнд маш том ашиг сонирхол байгааг харуулж байна.