Өнөөдөр Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдохоор болсонтой холбоотойгоор НИТХ-аар хэлэлцэж, 78,57 хувийн саналаар Хотын дарга болсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр юу хэлэв. Хэлсэн үгийг нь товчлон хүргэж байна.
Х.НЯМБААТАР:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрх хангагдаж байвал хүний эрхийг хангасан, аюулгүй хот гэж үзэж, үүний төлөө хичээл зүтгэл гаргана.
- Тендер, худалдан авах ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг засаж, цаашид ил тодоор хууль тогтоомжид нийцүүлэх зохион байгуулна. Өнөөдөр үүсээд байгаа автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай авах болно.
- Түгжрэлийн асуудлыг шийдвэрэлэхэд хот төлөвлөлт, газар чөлөлөлт, татвар, хураамжтай холбоотой хууль, эрх зүйн орчныг цогц байдлаарболовсронгуй болгохын зэрэгцээ торгох шийтгэлээ төлдөггүй жолооч нарын төрөөс авах зарим үйлчилгээг хязгаарлах, Улаанбаатар хотын замын даацад тохирсон автомашины дээд хязгаарыг тогтоох, авто машины дугаарыг хугацаатай олгох зэрэг давс мэт шорвог шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна.
- Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын өмнө өргөх “цагаан туг” надад байхгүй, харин нээлтэй Улаанбаатар, авлигагүй Улаанбаатар, түгжрэлгүй Улаанбаатар, бохирдолгүй Улаанбаатар, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдардаг, ажилтай, орлоготой Улаанбаатарын төлөө цаг зуурын хүндхэн сорилттой нүүр тулахад бэлэн байна.
- Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэнэ.
- Мөн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийг оновчтой зааглан хуваарилах, хотын аж ахуйн ажлыг хариуцах Улаанбаатар хотын захирагчийг хотын зөвлөл, эсхүл Улаанбаатар хотын иргэд өөрсдөө шууд сонгодог болох эрх зүйн өөрчлөлтийг эрх бүхий этгээдэд танилцуулан шийдвэрлүүлэхийг зорино.
- Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж хийгээд хотын бүтээмжийг нэмэгдүүлэххүрээнд цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангах, Засгийн газрын 5Ш ажиллагааны зорилтыг хангаж ажиллана.
- Газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Автотээврийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай, Нийслэлийн Улаанбаатар хотын нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай зэрэг 20 гаруй хуулийг боловсруулан батлуулах ажлыг өнөөдрөөс эрчимжүүлнэ.
- Ирээдүйн Улаанбаатар хотын зарим иргэд ногоон байгууламжтай, задгай нээлттэй талбайд тоглож үзээгүй хүүхэд насаа өнгөрөөж байна, мөн хүүхэд байтугай, хүүхдийн тэрэг түрсэн ээж, аавууд явах боломжгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд зорчиход хүртээмжгүй энэ байдлыг засах шинэ хандлага, стандартыг нэвтрүүлэн ажиллана.
- Улаанбаатар хот одоо байгаагаасаа ч илүү бизнес, хувийн хэвшилд өргөн орон зай, боломжийг гарган өгч, хөрөнгө оруулагчдыг татсан бизнес, эдийн засгийн төв болох ёстой.
- Өрхийн амьжиргааны зохих түвшин доогуур амьдарч буй иргэдийг нийслэлийн хэмжээнд хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсролд дээрх иргэдийг хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх бодлогыг баримтална. Хөдөлмөр эрхлэлт болон нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийн асуудлыг уялдуулан шийдвэрлэх бүрэн боломж байна. Энэ хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжинд судлан боломжит байдлаар шийдвэрлэнэ.
- Нийслэлийн үйлчилгээний үнэ, тарифийг зах зээлийн зарчимд ойртуулж, нийслэл Улаанбаатар хотын хотын аж ахуйд бизнесийн нээлттэй, шударга өрсөлдөөнийг бий болгоно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!