Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд 10.15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар-ын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоожээ. 

Мэдээлэл ирүүлж, хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.