#ШУУД: ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан “Ураны”салбарт авч хэрэгжүүлж буй асуудлаар мэдээлэл хийж байна
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод хэлэлцээ хийж, талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа.
- Оюутолгой гэрээн дээр иргэд хэд хэдэн зүйлийг ярьдаг. Тухайлбал 34 хувийг эзэмшсэн зөв, буруу гэх байдлаар талцаж ирсэн. Тиймээс эдийн засгийн тоог хийж үзсэн. Хэрэв 34 хувийг эзэмшсэн тохиолдолд хамгийн муугаар тооцвол 2,5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал дээр хувьцаа эзэмшинэ. Харин сайнаар тооцвол 3,8 тэрбум ам.долларын орлого боломжтой. Дагаад үүсэх эрсдэл нь хөрөнгө оруулалт хийх. Тооцоолж байгаагаар 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүснэ. Тиймээс АМНАТ тооцох зөв гэдэг шийдэл дээр хүрсэн. Өөрөөр хэлбэл 34 хувиасаа татгалзаад суурь 5 хувийн АМНАТ дээр стратегийн орд ашигласны 5 хувийг нэмээд тогтмол 10 хувийн АМНАТ авах байдлаар шийдсэн. Өсөн нэмэгдэх АМНАТ нь 11-19 хувь байна.
- Мөн 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшинэ. Ингэснээрээ өөрийнхөө хувьцааг зарж борлуулахад хориг тавих бүрэн эрхтэй. Ногдол ашгийг урьдчилсан тохиролцсон нөхцөлөөр авна.
- Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.
- Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. Өнөөдрийн зах зээлийн ханшаар жилд 13 сая ам.долларыг ногдол ашиг хүртэнэ.
- Бидний зүгээс нэмэлтээр оруулсан зүйл нь олон улсын аудитын байгууллагаар хянах.
- Дорноговь аймагт жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Зүүнбаянг давхар хөгжүүлнэ.
- Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулсан банкаар хийхээр тохиролцсон.
- Манай улсын зарим иргэд ураны талаар сөрөг ойлголттой байдаг. Гэхдээ ураны олборлолт 20 жилийн өмнөх шиг байхаа больсон. Техник технологи нь дэвшилтэд болж, байгальд сөрөг нөлөөгүйгээр уран олборлодог болсон байна.
- Ураны ХОГ зурсантай холбогдуулан дэлхий дахин 2-3 янзаар мэдээлэгдэж байна. Тухайлбал Франц аливаа ХОГ байгуулахдаа өөрсдөдөө ашигтайгаар байгуулдаг. Харин энэ удаагийнх МУ-д ашигтай байна хэмээн мэдээлж байна. Энэ тал дээр Францын тал өмнөх Оюутолгой ХОГ дээр хаширсан юм байна гэдэг үүднээс хүлээж авч байгаа.
- 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ.
Дээд зэргийн тэнэглэж хуурагдаж байгаагаа мэдэхгүй байна уу? Зүгээр онгон дагшин оролдоогүй газар ус маань хэдэн ч хувийн ашиг орлого дагуулахгүй дээр шүү, Тэнэг хүмүүсийг маллаж байна гэж бодож байвал эндүүрэл. Газар шороог минь тайван байлга. Хөгжил гуйсан ард түмэн байхгүй. Ард түмэн амар амгалан, эрүүл энх, тайван амьдралыг л хүсч байна.
hutsaarai chi uran horgui gej hen chamd helev...
2024 ОНЫ ИХ-ЫН СОНГУУЛЬД "ШИНЭ НАМ"-ЫГ ГАРГАЖ 5 ТОЛГОЙН ХУВЬЦААГАА ӨМЧЛӨН АВЧ УЛНААСАА ГАРЪЯ, зээл өр, ядуурал дарамтаасаа гаръя бүх нийтээрээ МОНГОЛЧУУДАА НЭГДЭЕ, ЭХ ОРНОО АВАРЪЯ, ҮР ХОЙЧОО БОДЪЁ, ОДОО БОЛСОН 33 жил боолчлогдлоо.
Энэ нүгэлтэй новшнуудын гэрийн хаягийг нь зарлаачээ!!! Гэрт нь гэр бүлтэй нь шатаагаад алах юмсан...
Уран гэдэг чинь нүүрс шиг номхон шороо биш байх шүү энэ уран Монголд ашиг өгөхөөсөө илүү гай барцад дагуулах байхдаа
Эхлээд энэ зах замбараагүй олгосон уул уурхайнхаа үйл ажиллагааг цэгцэлчихээд дараа нь уранаа яриач дээ.
Худлаа шүү одоо байгаагаасаа долоон дор юм болно
Хулгай луйвар болгонд холбогдож явдаг новшийн үгэнд итгэлээ юу. Бас юу гэж хошгируулаж луйвардах гэж байна дөө
өсөн нэмагдэх үү хуураал хулгайчид